Монгол наадам үзэхээр 100 мянган жуулчин иржээ

2019-07-12 194

Тулгар төр байгуулагдсаны 2228, Их Монгол улс байгуулагдсаны 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадам өргөн дэлгэр болж байна. Дэлхийд ганцхан монгол наадмыг үзэж сонирхохоор энэ сард 100 мянга орчим жуулчин манай улсад иржээ.

Жил бүрийн долоодугаар сард Монгол Улсыг зорьж ирэх жуулчдын тоо ийм хэмжээний байдаг аж.

Жуулчид гэр бүл, найз нөхөдтэйгөө болон ганцаар аялж, Монгол Улсыг, монгол наадмыг үзэж сонирхохоор ирсэн байлаа.

Тэд Монголын хээр талаар аялж, наадмын нээлт, бөх, сур болон шагайн харваа үзэж, сэтгэл оюунаа баясгаж байв. Гадны жуулчдын дийлэнх нь анх удаагаа айраг ууж, хуушуур идэж үзэж буй харагдсан.

Холбоотой мэдээ