Завхан аймагт хэвлийдээ мэсийн оёдолтой нярайн цогцос олджээ

2020-04-22 124

Энэ сарын 20-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд хэвлийдээ мэс заслын оёдолтой нярай эрэгтэй хүүхдийн цогцос олджээ. Хэргийг тодруулбал, нярайн цогцсыг тус суманд орших айлын нохой зууж ирснээр айлын эзэн цагдаагийн байгууллагад ханджээ.

Урьдчилсан шалгалтаар тус цогцос сар орчимтой эрэгтэй хүүхдийн цогцос болох нь тогтоогдсон аж. Хачирхалтай нь нярайг төрөөд хоёр, гурав хоноод эндсэн хэмээсэн бөгөөд хэсэгт мэс заслын шарх, оёдолтой байжээ. Улмаар хүүхдийн үхлийн шалтгааныг тодруулахаар задлан шинжилгээнд хамруулан, эд эрхтнийг бүрэн эсэхийг шалгахаар Завхан аймаг дахь цагдаагийн газар ажиллаж байна.

Эх сурвалж: tsahiur.com

 

Холбоотой мэдээ