Коронагийн эсрэг вакцины сорьц тээвэрлэж явсан ДЭМБ-ын жолооч халдлагад өртөн амь насаа алджээ

2020-04-22 126

Өнгөрсөн Даваа гарагт Мьянмар Улсад коронавирусийн сорьц тээвэрлэн явсан машин халдлагад өртжээ. Машинд ДЭМБ-ын нэг алба хаагч, нэг жолооч байсан байна. Халдлагад өртсөн жолооч гэмтлийн улмаас нас барж, алба хаагчийн бие хүнд бэртэл авсан тухай хэвлэлүүд мэдээлсэн байна. Мьянмар Улсын Ракейн мужийн Минбяа тосгонд энэ хэрэг гарчээ.

ДЭМБ-аас “Энэ халдлагын үеэр ажилтнууддаа хохирол учруулсандаа гүнээ харамсаж байна” хэмээн Мягмар гарагийн мэдэгдэлд дурдсан байна. Хүнд гэмтэл авсан ДЭМБ-ын зүүн өмнөд Ази дахь салбарын захирал Пүнам Кэтрапал хэлэхдээ

“Коронавирусийн эсрэг тэмцэж байгаа маш олон эмч, сувилагч, эрүүл мэндийн алба хаагч нарын амь насанд анхаарлаа хандуулан ажиллах болсныг энэ хэрэг бидэнд харууллаа”

хэмээжээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттэрс энэ хэргийн тухайд

“Талийгаачдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлж, шархадсан алба хаагчийг хурдан эдгэрэхийг хүсч байна. Би энэ хэрэг дээр нарийн, ил тод мөрдөн байцаалт явуулж, гэмт этгээдүүдийг олж илрүүлэх болно”

хэмээснийг түүний хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.

Холбоотой мэдээ