Олон улсын тээврийн жолоочоос COVID-19 илэрлээ

2020-04-21 168

Монгол Улсад коронавирусийн батлагдсан нэг тохиолдол дахин бүртгэгдсэн талаар ЭМЯ мэдээллээ. Халдвартай иргэн нь Алтанбулаг боомтоор дөрөвдүгээр сарын 18-нд гэр бүлээрээ ирсэн тээврийн жолооч бөгөөд хилээр орж ирэнгүүтээ тусгаарлалтанд байсан иргэн ажээ.
Тэрээр 2-р сарын 21-нд ОХУ-аар дамжин Унгарын Будапешт яваад ирсэн байна. Одоогоор Алтанбулаг боомтоор орж ирсэн олон улсын тээврийн 79 жолоочийг тус тусад нь тусгаарлаж байгааг албаныхан мэдэгдлээ.

Холбоотой мэдээ