Н.УНДРАХ: МИНИЙ ХАНЬ СҮНДИЙ ГҮТГҮҮЛСЭН, ТЭР ХҮЧИРХИЙЛЭГЧ БИШ

2020-04-21 473

“Нэткапитал” ББСБ-ын эзэн Д.Сүндийг гэргийгээ зоддог, хүчирхийлэгч хэмээх баримтууд “Бүрээ” нэртэй цахим хуудсаар задарсныг бид хүргэсэн. Тэрээр энэ асуудлаар өөрийн цахим хуудсанд өчигдөр орой дараах тайлбарыг хийсэн.

“Нэг цагийн дотор л адгийн хүчирхийлэгч болчихдог юм байна. Эхнэр маань Америк дахь салбараа хариуцдаг юм. Одоо өглөө болоогүй, унтаж байна. Энэ их гүжир доромжлолыг өглөө сэрээд харна гэхээр л! Та нарын санааг ч их чилээлээ. Цагдаад гомдол гаргасан. #Гүтгэлэг”

Нөхөртөө хүчирхийлүүлсэн гэх Н.Ундрах дараах тайлбарыг өглөө.

“Намайг Нэргүйн Ундрах гэдэг. Өнөөдөр 2020.04.20 өдөр. АНУ-ын цагаар өглөө болж байна. Өнөө өглөө босоод Бүрээ гэх фэйсбүүк пейж дээр гарсан мэдээлэл, хүмүүсийн сэтгэгдлийг уншлаа. Тодорхой тайлбар хийж өөрийгөө танилцуулахгүй бол болохгүй юм байна гэж бодлоо. Гэр бүлийн маань хүнийг Д.Сүндий гэдэг. Бид хоёр 2008 онд анх “Нэткапитал” ББСБ-ыг хамтарч байгуулсан. Тухайн үед банк бусын санд 400 сая төгрөг байсан. Хүмүүс хэлдэг л дээ. Мөнгө хүүлэгч, луйварчин, мөнгө угаагч гээд. Бизнесийн талаар тийм юм ярихад дуугүй өнгөрч болно. Харин гэр бүлийн маань тухай зөндөө олон муухай сэтгэгдлүүд бичсэн байна. Яаж огт танихгүй хүмүүсийнхээ, гэр бүлийнхээ талаар ийм зүйл бичиж болдог юм. Та бүхнийг миний оронд өөрсдийгөө тавиад үзээсэй гэж бодож байна. Би чинь өөрөө эх хүн. Би охинтой, ээжтэй хүн. Үүнийг миний ээж, охин маань үзэж байгаа шүү дээ. Охин минь хүртэл уншаад эмзэглээд байж байна. Хүчирхийлэл дунд амьдруулдаг, хавиргыг нь хугалсан гээд би ийм юм бичээд, тайлбар хийх гээд сууж байгаадаа өөрөө ч эмзэглэж байна. Сэтгэл санаа ч тайван бус байна. Сүндээгийн дагавар охин Жавзандулам гээд, би охиноо тэгэж хэлүүлэхийг хүсэхгүй байна. Охин бид хоёр яг л сайхан ээж охидууд шиг харилцаатай. Энэ чинь залуу хүүхдэд хүртэл эмзгээр тусаж байгаа шүү дээ. Таны нөхөр 20 гаран насны жоохон охин авчраад, таны гэрт амьдарч байвал, та тийм амьдралыг тэвчих үү. Ямар эрүүл ухаантай хүн ийм амьдралыг тэвчих юм.

ШУУД ҮЗЭХ

https://www.facebook.com/undrahMN/videos/3179929382088604/UzpfSTE3NzgzOTI4MzA4OTcxMjo1ODU0MTAzNjIzMzI2MDA/

  • Зээлийн мөнгө хайж байгаа хүмүүс. Та бол бизнес эрхлэгч, хувийн хөрөнгө оруулагч эсвэл тухайн нөхцөл байдалд яаралтай санхүүжилт хэрэгтэй байгаа хүн юм. Онлайнаар мөнгө зээлэх боломж энд байна. Би танд 10.000€ -ээс 500.000€ ба 200.000.000€ хүртэлх зээлийг санал болгож байна. Энд миний имэйл байна :  diegozumerle71@gmail.com

    Whatsapp дугаар +22965977391

Холбоотой мэдээ