75 настай эмэгтэй “Их сургууль”-д сурах мөрөөдлөө биелүүлэхээр ЭЕШ өгөхөөр бэлдэж байна

2020-04-20 156

БНХАУ-ын Сичуань мужийн Миань-Янг хотын иргэн Ли Чци Цчүн их сургуульд суралцах мөрөөдөлдөө хөтлөгдөн 2020 оны ЭЕШ өгөхөөр бэлдэж байгааг холбогдох сайтууд мэдээлж байна.

Тэрбээр 2015 онд хятад хэл, уран зохиолын мэргэжлийн шалгалтад оролцохоор бүртгүүлж байжээ. Ли хэлэхдээ:“Хэрвээ энэ тахал гараагүй байсан бол энэ сарын 11, 12-ны өдрүүдэд шалгалтад орох байсан”

гэж хэлжээ. Тахлаас шалтгаалан түүний шалгалт хойшилсон тул одоогоор гэртээ шалгалтад бэлдэж байгаа юм байна. Түүний охин энэ сонголтыг нь дэмжин ээжийгээ хүссэн зүйлдээ цаг гаргаж байгаад баяртай байгаагаа мөн онцлон хэлжээ.

Холбоотой мэдээ