Х.МАНДАХБАЯР: ЦАГДАА НАР СЭТГҮҮЛЧДИЙГ ЗАГНАДАГ БАЙСАН БОЛ ОДОО ГАР ХҮРЧ, ЗОДДОГ БОЛЛОО

2020-04-20 162

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс сэтгүүлчдийн эрх зөрчигдөж, хуулийн байгууллагынхны халдлагад өртсөн асуудлаар мэдээлэл хийж байна. Өнгөрсөн долоо хоногт Зариг.мн сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн биед цагдаагийн хурандаа халдсан байгаа юм. Мөн Доргио.мн сайтын сэтгүүлч А.Баярмаа халдлагад өртөж хөлөө гэмтээсэн байгаа юм байна.

Тиймээс ажлаа хийж яваад халдлагад өртөж байгаа сэтгүүлчдийнхээ эрхийг хамгаалж, цаашид олон байгууллагатай хамтран ажиллана гэдгээ тус эвлэлээс мэдэгдлээ.

Тус эвлэлийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр “Цагдаа нар сэтгүүлчдийг загнадаг байсан бол одоо зоддог боллоо. Сэтгүүлч нийгмийн эмч гэдгээ битгий мартаарай. Сэтгүүлч таны эрх ашиг зөрчигдөж, бусдад дарамтлуулж байгаа бол МСНЭ-дээ ирж хандана уу” гэлээ.

ШУУД ҮЗЭХ

https://www.facebook.com/www.asu.mn/videos/727422361334760/?t=19

Холбоотой мэдээ