БНХАУ-ыг коронавирус тараасныхаа бурууг хүлээх ёстой гэв

2020-04-20 144

АНУ-ын өмгөөлөгч нар БНХАУ-ын Засгийн газрыг үл тоож байгаа болон олон оронд коронавирус тараасан хариуцлагыг хүлээх ёстой гэж буруутгажээ. Тэд Тэд  Энэ хууль эрх зүйн арга хэмжээг хэрэгжүүлсэн “Берман Лав” группын стратеги хариуцсан дарга Жереми Алтерс “БНХАУ-ын эрх баригч нар хийсэн үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээх ёстой” гэж мэдэгдсэн байна. Тэрээр “Бид үнэнийг илчлэхийг зорьж байна” гэж хэлснийг “Дейли Мейл” сонинд эш татан бичжээ. Мөн хэдийгээр улс орнууд халдашгүй эрхтэй ч, өмгөөлөгч нар АНУ-ын хуульд үл хамаарах зүйл ажиглагдсаныг онцолсон байна.

Энэ нь хүмүүст хувийн өмчид хохирол учруулах болон бусад оронд ажиллаж байгаа АНУ-ын компаниудад нөлөөлөх боломжтой гэв. Үүнтэй төстэй гомдлыг эрүүл мэндийн салбарынхан гомдол гаргасан байна. Тэд Бээжин хүмүүсийн амь насыг аврахад шаардлагатай эмнэлгийн хангамжийг хураан цуглуулж байна гэж буруутгажээ. Хоёр дахь шаардлага нь дэлхийд болж байгаа алан хядах ажиллагааны хохирогчдын талаар танилцуулдаг Израилийн “Шурат Хадин” байгууллагыг энэ хэрэгт оролцоход хүргэсэн байна. Гэхдээ энэ компанийн төлөөлөгч нар “Энэ шаардлагыг АНУ-аас гаргана. Учир нь олон орны ихэнх нь БНХАУ-ын өш хонзонгоос айж байна” гэж мэдэгджээ. Мөн Израилийн энэ компани Бээжингийн болчимгүй зан, хайхрамжгүй байдлыг харуулбал алан хядах ажиллагаатай тэнцэх хэмжээний их ноцтой байх байсан гэв.  Харин Бээжин энэ цар тахалтай холбон буруутгаж байгааг эсэргүүцсэнийг БНХАУ-ын Гадаад яамны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижиан мэдэгдсэн байна. Мөн коронавирус болон нас барсан хүмүүсийн талаарх мэдээллийг нуугаагүй гэв.

Холбоотой мэдээ