Тусгаарлалтад байсан иргэн хашааны завсраар архи авах гэж байгаад баригджээ

2020-04-17 168

Улсын онцгой комиссын шийдвэрээр гадаад улсаас татан авсан Монгол Улсын иргэдийг Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Цэлмүүн трейд” ХХК-ий “Дрийм-1, 2” зочид буудалд байрлуулж, тусгаарлан ажиглах үеийн хамгаалалтыг Экологийн цагдаагийн албанаас хариуцан ажиллаж байна.

Хамгаалалтын явцад түр тусгаарлах арга хэмжээ авагдсан иргэн С энэ оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр 0.75 литрийн согтууруулах ундааг зочид буудлын хашааны завсраар бусдаас авах гэж байсан үйлдлийг таслан зогсоож Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 5.13.1 дэх хэсэгт заасны дагуу 150 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ тооцсон байна.

Холбоотой мэдээ