Улаанбаатар хотын банкны ахлах теллер эмэгтэй гэрээслэл бичиж үлдээгээд амиа хорложээ

2020-04-16 111

Улаанбаатар хотын банкны нэгэн салбарын ахлах теллер, 24 настай эмэгтэй Б нь өөрийгөө боомилон амиа хорлосон харамсалтай хэрэг өнгөрсөн долоо хоногт гарчээ.

Тэрээр чухам юунаас болж амиа хорлосон нь тодорхойгүй бөгөөд хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсээс үргэлжлүүлэн шалгаж байгаа аж. Талийгаач гэрээслэл бичиж үлдээсэн байсан гэдгийг шалгалтаар олж тогтоожээ.

Талийгаач гэр бүлтэй байсан бөгөөд бие давхар байсан гэх мэдээлэл байна.

Эх сурвалж: Asu.mn

Холбоотой мэдээ