Вирусийн халдвартай бие давхар сувилагч бүсгүйн хүүхэд эрүүл мэндэлж, өөрөө нас баржээ

2020-04-16 116

Их Британийн Лютон Дюнстэйблийн их сургуулийн дэргэдэх эмнэлгийн бие давхар сувилагч, 28 настай Мари Агеива Агяапон ковид-19 халдвараар өнгөрсөн Ням гарагт нас баржээ. Эмнэлгээс өгсөн мэдэгдлээр “Хүүхэд маш сайн байгаа. Өөр мэдээлэл өгмөөргүй байна” хэмээжээ.

Тэрбээр тус эмнэлэгт 5 жилийн турш ажилласан гайхалтай өгөөмөр, үнэлгээ өндөртэй шилдэг сувилагч болохыг хамт ажиллагсад нь дурсан эмгэнэл илэрхийлсэн байна. Түүний нөхөр одоогоор ковид-19 вирусийн шинжилгээ өгөн өөрийгөө тусгаарлажээ. Маригийн хамт олны зүгээс нас барсан эмгэнэлт явдалд зориулан түүний гэр бүлд хандивын данс нээсэн байна. Одоогоор энэ дансанд £4500 евро цугласан тухай BBC сайтад хуваалцжээ.

Холбоотой мэдээ