Тусгаарлалтаас гараад хариагүй, хаягаа худал хэлсэн иргэдийг илрүүлжээ

2020-04-16 124

Гадаадаас эх орондоо ирээд 14 хоног тусгаарлагдсан иргэдэд үргэлжлүүлэн гэртээ 14 хоног өөрийгөө тусгаарлах үүрэг өгч буй. Гэвч тусгаарлалтаас гарсан 11 иргэн онцгой байдлын байгууллагад гэрийн хаяг, утасныхаа дугаарыг худал хэлсэн нь илэрсэн байна. Эрдэнэтэд амьдардаг гэж бүртгүүлсэн 5 иргэн гэртээ очилгүй удсан нь тодорхой болсон аж.

Онцгой байдлын ерөнхий газрын ажилтнууд Улсын бүртгэлийн ерөнхий газартай хамтран, эдгээр хүмүүсийн хаягийг тодруулж, Зөрчлийн хуулиар хариуцлага тооцон, гэрт нь тусгаарлаж, хорооны цагдаа, засаг дарга, өрхийн эмчийн хяналтад шилжүүлсэн байна. Одоо тэд холбогдох байгууллагаас тавьсан шаардлагыг сайн биелүүлж байгаа гэнэ.

Улсын бүртгэлийн ерөнхий газартай хамтран, тэдний хаягийг тодруулжээ.

Холбоотой мэдээ