Жүжигчин Ж.Баясгалан: Намайг өргөж босгох хүч бол хайр л байсан.

2019-10-01 303

Хүнд бэртлийг даван туулсан жүжигчин Ж.Баясгалангийн ХҮЧИРХЭГ ИЛТГЭЛ

Жүжигчин Ж.Баясгалан: Намайг өргөж босгох хүч бол хайр л байсан. Миний урагш тэмүүлэх хүч бол хайр л байсан. Би аав хүн. Би охиноо хуриманд нь хөтөлж очоод, нөхөрт нь хүргэж өгөх ёстой ААВ ХҮН. Би хань хүн. Би азтай эр хүн. Би дэлхийн хамгийн сайхан эмэгтэйг эхнэрээ болгосон. Түүнийхээ нүднийх нь галыг бөхөөхгүй, нүүрэнд нь үрчлээ суулгахгүй, анх гэрлэснээсээ илүү сайхан байлгах үүрэгтэй би НӨХӨР ХҮН.Алхахгүй, босохгүй, тэргэнцэр дээр суух магадлал ч маш бага. Ийм өвчтэй хүн урт насалдаггүй гэж солонгос эмчийг хэлэхэд нь би “Намайг Баясгалан гэдэг. Би монгол хүн. Би хөл дээрээ босоод хүүхдүүдээ дагуулаад ирнэ. Тэр үед та энэ өвчнийг эмчилсэн анхны эмч нь болоорой” гэж хэлсэнЖүжигчин Б.Амарсайхантай хамтран тоглосон "Бодлын хулгайч", "Үргээлэг" киногоороо үзэгчдийн танил болсон жүжигчин Ж.Баясгалан хоёр жил гаруйн өмнө мото спортоор хичээллэж байгаад осолд орж, хүнд хагалгааг даван гарсан билээ. Өнгөрсөн хугацаанд туулсан бэрхшээл, осол гэмтэл, тэр бүхнийг хэрхэн даван туулсан талаараа тэрбээр эрүүл мэнд, технологийн "Инсур" даатгалын компанийн нээлтэд өчигдөр /2019.09.30/ илтгэл тавьсан нь олны анхаарлыг татаж байна. Би зорьсон зорилгодоо хүрэхэд ойртож байгаа…ЭХ СУРВАЛЖ: WWW.LIVETV.MN

Posted by Zindaa.mn on Monday, September 30, 2019

Намайг өргөж босгох хүч бол хайр л байсан. Миний урагш тэмүүлэх хүч бол хайр л байсан. Би аав хүн. Би охиноо хуриманд нь хөтөлж очоод, нөхөрт нь хүргэж өгөх ёстой ААВ ХҮН. Би хань хүн. Би азтай эр хүн. Би дэлхийн хамгийн сайхан эмэгтэйг эхнэрээ болгосон. Түүнийхээ нүднийх нь галыг бөхөөхгүй, нүүрэнд нь үрчлээ суулгахгүй, анх гэрлэснээсээ илүү сайхан байлгах үүрэгтэй би НӨХӨР ХҮН.

Алхахгүй, босохгүй, тэргэнцэр дээр суух магадлал ч маш бага. Ийм өвчтэй хүн урт насалдаггүй гэж солонгос эмчийг хэлэхэд нь би “Намайг Баясгалан гэдэг. Би монгол хүн. Би хөл дээрээ босоод хүүхдүүдээ дагуулаад ирнэ. Тэр үед та энэ өвчнийг эмчилсэн анхны эмч нь болоорой” гэж хэлсэн

Жүжигчин Б.Амарсайхантай хамтран тоглосон “Бодлын хулгайч”, “Үргээлэг” киногоороо үзэгчдийн танил болсон жүжигчин Ж.Баясгалан хоёр жил гаруйн өмнө мото спортоор хичээллэж байгаад осолд орж, хүнд хагалгааг даван гарсан билээ. Өнгөрсөн хугацаанд туулсан бэрхшээл, осол гэмтэл, тэр бүхнийг хэрхэн даван туулсан талаараа тэрбээр эрүүл мэнд, технологийн “Инсур” даатгалын компанийн нээлтэд өчигдөр /2019.09.30/ илтгэл тавьсан нь олны анхаарлыг татаж байна.

Би зорьсон зорилгодоо хүрэхэд ойртож байгаа…

Холбоотой мэдээ