ГЭРТЭЭ ТУСГААРЛАСАН ИРГЭДИЙН ХААЛГАН ДЭЭР ИЙМ ТЭМДЭГ НААЖ БАЙНА

2020-04-16 155

Гадаадаас ирсэн иргэдийг 21 хоног тусгаарлаж байгаа. Тэд энэ хугацаагаа дуусгаад үргэлжлүүлэн гэртээ 14 хоног өөрийгөө тусгаарлах үүрэгтэй. Гэтэл иргэд өөрийгөө гэртээ тусгаарлахгүй гадуур явах, ажлаа хийх зөрчил гарч байна. Эрдэнэтэд гэхэд 5 хүн гэртээ ч харилгүй удсан байсныг Улсын онцгой комисс мэдээлж байв. Гэртээ 14 хоног өөрийгөө тусгаарлах учиртай хүн техникийн зах дээр лангуугаа ажиллуулаад сууж байжээ.

Тиймээс тусгаарлалтаас гараад, гэртээ харьж гарч байгаа иргэдийн хаалган дээр “Тусгаарлалт 14 хоног Covid 19” гэсэн наалт нааж эхэлжээ. Гэсэн ч хүмүүс тэрийгээ хуулан хаяж байгааг ОБЕГ-ын дэд дарга Б.Ууганбаяр ард иргэдэд мэдээллээ.

Холбоотой мэдээ