Хачигт хазуулсан бол ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ?

2020-04-15 195

Хачиг 15-20 минутын дотор арьсанд шигддэг, энэ хугацаанд өвчин мэдрүүлэхгүй хазахын тулд мэдээ алдуулагч шингэн ялгаруулна. Мэдээ алдуулагчийн үйлчилгээ хэдэн цагийн дараа гарах тул өвчнийг хэзээ хойно л мэдэрдэг байна. Хачиг хүний эсвэл амьтны биед 12 өдөр хүртэл байх чадвартай. Насанд хүрсэн хачиг 2-3 хоногийн дараа шигдсэн нь мэдрэгдэнэ, хазсан газар нь хавдаж улайх, загатнах зэрэг шинж тэмдэг илрэх бөгөөд хачиг өөрөө томорсон байдаг. Хачиг шигдсэнийг мэдэнгүүтээ нэн даруй сугалж авахыг оролдох хэрэгтэй. Дараа нь гэж хойшлуулж огт болохгүй. Хачиг хэдий хэр удаан цус сорно төдий чинээ биед халдвар тараана. Хачгийг шинжилгээнд өгөхөөр шийдсэн бол амьдаар нь гэмтээлгүй сугалж авахыг хичээгээрэй. Зөвхөн амьд хачгийг л шинжилгээнд авдаг болохыг анхаарна уу. Хачгийг гэмтээхгүйн тулд хүчтэй огцом татаж болохгүй. Хачгийг хавчаараар/пинцепт татаж авахад эвтэйхэн байдаг. Хавчаараа аль болох толгой эсэхээс нь чимхэж дээш татна, бага зэрэг эргүүлээрэй. 2-3 удаа бага зэрэг эргүүлэхэд хачиг бараг гараад ирнэ. Хачиг сугалах тусгай хэрэгслүүд ч байдаг – ихэвчлэн мал, амьтны эмийн сангуудаар зарагддаг. Хачиг арьсанд дөнгөж шигдээд өөрөө томорч амжаагүй байгаа бол зүүгүй шприцээр соруулж болно. Утсаар сугалах бас нэг арга бий. Тасрахгүй бөх утсыг хачигны толгой хэсгээр углаад нэг чиглэлд багахан дээш татна. Энэ арга тийм ч амархан биш, ялангуяа амьтны биеэс сугалах гэж байгаа бол. Хэрвээ хачиг сугалахад хэцүү газар шигдсэн бас сугалахад туслах хүн үгүй бол боломжоороо сугалж авахыг хичээх хэрэгтэй. Тал бие нь үлдсэн ч хамаагүй сугалж ав, бусдаас тусламж автал хэдий хэр удахыг та мэдэхгүй. Хэрвээ хачигны толгой их биед үлдсэн бол спирт эсвэл ариутгагч бодис шархан дээрээ түрхээрэй. Мөн хачгийг сугалж авсан хэсгийг йод, спиртээр ариутгана, боолт тавих шаардлагагүй. Дөнгөж шигдсэн хачгийг сугалж авсан гээд тайвширч болохгүй, халдвараа тараасан байж болзошгүйг анхаарна уу. Хачиг хэд хэдэн өвчний эх сурвалж болох тул шинжилгээнд өгөхөөр хадгалахыг хичээнэ. Лаборатори эсвэл халдварын эмнэлэгт зохих шинжилгээг хийнэ. Бага зэрэг ус шингээсэн хөвөнтэй шилэн саванд хачгийг хадгална. Сайтар таглаад хөргөгчинд хийгээрэй. Хачигны халдвар авсныг өвдсөн гэж ойлгож болохгүй. Хачгийг шинжилгээнд өгч тайвшрах хэрэгтэй. Өвдсөн эсэхээ шалгахын тулд цусны шинжилгээ өгнө. Шинжилгээг хачигт хазуулснаас 10 хоногийн дараанаас эхэлж өгнө. Энэ хугацаанаас өмнө өгсөн шинжилгээгээр юу ч илрэхгүй.

Холбоотой мэдээ