14 хоног өөрийгөө тусгаарлаагүй иргэнийг баривчлан 1 жил хорих ял, эсвэл 10 сая воноор торгуулах арга хэмжээ авахаар болжээ

2020-04-15 105

Өчигдөр Сөүлийн шүүхээс 68 настай иргэнийг баривчлах шийдвэр гаргажээ. 4 сарын 10 нд эх орондоо Америкаас буцаж ирсэн ба хэдийгээр шинжилгээний хариу сөрөг гарсан ч одоо мөрдөгдөж буй журмын дагуу 14 хоног өөрийгөө тусгаарлах ёстой байж. Гэвч тэрбээр саунд орж, ресторанд хоол идэж гадуур дураараа явсан нь тогтоогджээ. Зохих хуулийн дагуу 1 жил хорих ял, эсвэл 10 сая воноор торгуулах арга хэмжээ авагдахнээ. Гэтэл манайд утсаа салгаад өөрийн мэдэгдсэн хаяг дээрээ байхгүй хэд хэдэн иргэд байна.

Холбоотой мэдээ