Д.Дамба-Очир, Г.Солтан, Б.Ундармаа нар У.Хүрэлсүхээс мандат гуйж “УЙЛЖЭЭ”

2020-04-15 119

/2020.04.13/ МАН-ын бүлгийн хуралдаанд У.Хүрэлсүх оролцож “ЖДҮ-чин гишүүдээ УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй” гэдгээ мэдэгдсэн. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд намынхаа ЖДҮ-чдийг “аньж” байж олон нийтээс “оноо” авна гэх шугамыг барьж байгаа. Энэ үүднээс “ЖДҮ”-чдийг нэр дэвшүүлэхгүй гэж дахин дахин хэлж буй.

Гэтэл өчигдөр /2020.04.14/ намын бүлгийн хурлын үеэр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар намын дарга руугаа Д.Дамба-Очир, Г.Солтан, Л.Энхболд, Б.Ундармаа нарыг хөтөлж ороод “Эднийг нэр дэвшүүлмээр байна” ухааны яриа өрнөжээ. Өнөө дөрөв нь ч “Бид таныг Ерөнхий сайд болоход хувь нэмрээ оруулсан” хэмээн уйлж унжсан байна. Харин У.Хүрэлсүхийн зүгээс “Битгий ингэж улс төр хий” гэх хариулт өгч, загнасан ажээ.

Уг мэдээлийг Л.Энхболд гишүүн үгүйсгэж, “Би орон нутагт ажиллаж байгаа. Мандат гуйж, Ерөнхий сайд дээр огт ороогүй ” гэсэн хариулт өгсөн юм.

УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлээд, нэрнийх нь урдаас “гишүүн” гэх тодотголыг нь авчихад л хэзээ мөдгүй “аавын хаалга” татахад бэлэн болчихсон хүмүүс юм уг нь.  Гэтэл гишүүн гэдэг үгийг нэрнээсээ салгах дургүй бүр улс төрд дахин горилохоор санаархаж явна, тэд.

Эх сурвалж: eguur.mn У.УЯН

  • ИХ ын 50 орчим гишүүн ЖДҮ ийн мөнгө идсэн. Бусад МАН дарга нар бүгд ямар нэг аргаар мөнгө идсэн байгаа. 

Холбоотой мэдээ