БАРИЛГА ДЭЭР АЖИЛЛАХ ХЯТАД ИРГЭДИЙГ АВЧИРЖ, ТУС ИРГЭДИЙГ НИЙТДЭЭ 40 ХОНОГ ТУСГААРЛАНА

2020-04-14 103

Улсын онцгой комиссын 17 дугаар хуралдаанаас гарсан шийдвэрүүд болон цаг үеийн асуудлаар шуурхай штабаас мэдээлж байна. /2020.04.14/

Замын-Үүдийн хилийн боомтын ажлыг эхлүүлэх, боомт дээр ажиллах БНХАУ-ын иргэдийг тусгаарлах, тэнд нь байршуулах ажлыг эхлүүлнэ. Тэдгээр Хятад иргэд хилээр орж ирэхгүй, хоёр улсын дундын бүсэд барилгын ажил хийхийг ОБЕГ-ын дарга Т.Бадрал хэллээ.

Мөн барилгын ажлыг эхлэхээс өмнө БНХАУ-д болон манай улсад нийтдээ 40 хоног тусгаарлагдаж, барилгын ажлыг эхлүүлнэ.

Хан-Уул дүүрэгт баригдаж буй 300 ортой Эх, хүүхдийн эрүүл мэндийн нэгдсэн төвийг ирэх зургадугаар сарын 1-нд хүлээн авч, эхний ээлжинд коронавирусийн тусгаарлалтад ашиглах шийдвэр гарчээ.

https://www.facebook.com/MASS.TV.OFFICIAL/videos/548110182509401/?t=0

Холбоотой мэдээ