УОК: Сургууль цэцэрлэгийн хөл хориог есдүгээр сарын 1 хүртэл сунгалаа

2020-04-14 114

УОК-ын хурлаар сургууль цэцэрлэгийн хөл хориг сунгах талаар хэлэлцэж, есдүгээр сарын 1-нийг хүртэл сунгахаар шийдвэрлэжээ.

УОК-ын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Эрээн Замын-Үүд боомтоор маргааш Монголынхоо 50 иргэнийг татаж авахаар боллоо. 26 эмэгтэй, 24 эрэгтэй, 0-5 насны 4 хүүхэд, 5-18 насны 3 хүүхэд, 35-45 насны 18 хүн, 50-аас дээш насны 8 хүн гэсэн бүтэцтэй байна” гэлээ.

Ё.Баатарбилэг “Үндэсний хэмжээнд хичээл сургуулийн үйл ажиллагааг бүрэн зогсоосон байгаа. Есдүгээр сарын 1 хүртэл хөл хориог сунгана. Зургадугаар сарын 1 хүртэл теле хичээл орно.

ЕБС-ын сурагчдын жилийн эцийн дүнг хоёрдугаар улирлын дүнгээр гаргана.

Цэцэрлэгийн бүртгэл, нэгдүгээр ангид элсэх бүртгэл зэргийг наймдугаар сарын хоёрдугаар сард хийнэ.

Холбоотой мэдээ