Баярлаж байгаад хүний аминд хүрч, усанд осолдож амиа алдав

2019-07-12 78

Үндэсний их баяр наадам хоёр дах өдрөө үргэлжилж байна. Цагдаагийн байгууллагаас энэ өдрүүдэд иргэдийг сэрэмжтэй байж, осол гэмтлээс өөрийгөө болон үр хүүхдээ хамгаалж, архи дарсгүй сайхан наадамлахыг байнга сануулж буй ч иргэд болгоомжгүй, хэнэггүй байдлаас амь насаа алдсан тохиолдлууд гарсан байна. Тодруулбал өчигдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Гачуурт орчимд 26 настай эрэгтэй, Хан-Уул дүүрэг Яармагийн орчимд 40 настай эрэгтэй, өнөөдөр өглөө Сонсголонгийн гүүрний орчимд нэг хүн амарч зугаалж байхдаа усанд осолдож амиа алджээ.

Холбоотой мэдээ