Хууль бусаар 22 тарвага агнаж, тээвэрлэсэн иргэдийг саатуулжээ

2020-04-13 119

Тарваганы мах хаврын улиралд хүний биед сайн гэх буруу ташаа ярианаас үүдэлтэйгээр хууль бусаар агнаж, худалдах зорилго бүхий зөрчил гарах нь нэмэгдэж байна.

Ховд аймгийн Цагдаа, Мэргэжлийн хяналт, БОАЖГ, Зоонозын өвчин судлалын төв зэрэг байгууллага хамтран Манхан сумын авто замын шалган нэвтрүүлэх хяналтын постод үүрэг гүйцэтгэж байгаа.

Улмаар дөрөвдүгээр сарын 11-12-нд шилжих шөнө хууль бусаар 22 тарвага агнаж, тээвэрлэн ирсэн Мөст сумын харьяат иргэдийг саатуулжээ. Одоогоор холбогдох хяналт шалгалтын ажлыг эхлүүлсэн байна.

Хууль бусаар агнасан 22 тарвагыг лаборатори болон биологийн шинжилгээнд хамруулахаар аймгийн Зоонозын өвчин судлалын төвд хүлээлгэн өгчээ.

Авто замын хяналтын постод шалгалтын үйл ажиллагаа үргэлжилж байна. Иргэд байгаль орчны эсрэг үйлдсэн гэмт хэрэг, зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 70431286 утсанд холбогдож өгөх боломжтой. Иргэдийн өгсөн мэдээллийг хуулийн дагуу чанд хадгална гэж Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.

Эх сурвалж: Монцамэ

Холбоотой мэдээ