ГУРАВХАН САР АЖИЛЛАХ УСАН ОРГИЛУУР ХЭРЭГГҮЙ ГЭХ ИРГЭДИЙН ЭСЭРГҮҮЦЛИЙГ ҮЛ ТООСООР

2020-04-13 109

Төв талбайн урдах цэцэрлэг бол Улаанбаатар хотод нүдний гэм болсон цөөн ногоон байгууламжийн нэг. Гэвч хэд хоногийн өмнөөс энэхүү ногоон байгууламжийг сүйтгэн, оронд нь ГУРВАН ТЭРБУМ ХОЁР ЗУУН САЯ /3 200 000 000/ төгрөгийн өртөг бүхий Усан оргилуур барих болсон талаараа Хотын дарга мэдэгдэж байв. Энэхүү мэдээлэл гармагц иргэд эсэргүүцэж, цөөн үлдсэн ногоон байгууламжаа авч үлдэхээр тэмцсэн ч тэдний эсэргүүцлийг үл тоон энэхүү ажлыг хүчээр эхлүүлсэн билээ.

Хотын дарга хэлэхдээ: “Сүхбаатарын талбайн урд хэсэг 2006 онд хувийн эзэмшилд олгосон байдлыг 2019 онд газар эзэмших эрхийг нь цуцалж, нийтийн эзэмшилд авсан. Үүнээс хойш олон нийтээс санал авч, зураг төслийн уралдаан зохион байгуулж цэцэрлэгт хүрээлэнг тохижуулах ажил эхлээд явж байна. Тохижилтын хүрээнд автомат усалгаатай, 800 кв.метрийн хэмжээтэй дугуйн талбайтай, хоёр нийтийн бие засах газар байгуулж тохижуулахаар төлөвлөж байна ” гэсэн юм.

Хувийн эзэмшилд очсон байсан газраа нийтийн эзэмшилд эргүүлэн авсан нь сайн хэрэг ч урган цэцэглэж буй ногоон байгууламжаа сүйтгэх, хэцүүдэж буй төсөвт дарамт учруулан 3 тэрбум гаран төгрөгийг үргүй зарцуулах хэрэг байхгүй талаар иргэд ярьж, эсэргүүцэн тэмцсээр байна.

Хамгийн гайхалтай нь өндөр үнээр босох орчин үеийн УСАН ОРГИЛУУР нь усаа зөөвөрлөн ажиллах гэнэ.

Гэвч хотын дарга ИРГЭДИЙН ЭСЭРГҮҮЦЭЛ -ийг үл тоон энэ ажлыг зүтгүүлсээр байх учир юун.

Үлдэх хүнээр ачаа бүү татуул
Явах даргад ажил бүү даалга гэж энэ буюу…

Эх сурвалж: Хот.мн

Холбоотой мэдээ