ТӨВ АЙМГИЙН БАЯН ЦАГААН ҮҮЛДВЭРИЙН ХОНЬ МАЛЫН УДМЫН САНД БҮРТГЭГДЖЭЭ

2020-04-11 185
Тархалт:
Монгол улсын нийт хонин сүргийн 90 гаруй хувийг “Монгол” үүлдрийн хонь эзлэх бөгөөд бүх бүс нутагт жигд тархсан. Төв аймгийн Баянцагаан, Дундговь аймгийн Эрдэнэдалай, Архангай аймгийн Хотонт сумдын Монгол үүлдрийн хонины улсын үржлийн фермүүдээс өсвөр хээлтэгч, хээлтүүлэгч бойжуулан улсын хэмжээнд нийт 70 гаруй сумдын хонин сүрэгт сайжруулагчаар ашиглаж, цэврээр нь үржүүлж ирсэн уламжлалтай.
Бий болгосон үржил селекцийн арга:
Ардын уламжлалт селекцийн арга
Ашиг шимийн үндсэн чиглэл:
Мах-өөх-бүдүүн ноосны
Монгол үүлдрийн хонины онцлог:
Монгол үүлдрийн хонины гол онцлог нь байгаль, цаг уурын эрс тэс нөхцөлд байгалийн бэлчээрийг жилийн турш ашиглан хямд өртөгтэй, чанар сайтай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, амьдрах чадвар онцгой сайтайд оршино. Зун-намрын улиралд хаврын жингээ 13.1- 19.6 кг буюу 23.2 – 62.4 хувиар нэмэгдүүлж, өвөл-хаврын улиралд намрын жингээс 25-30 хувийг алдаж, онд мэнд ороод үр төл, ашиг шимээ өгч чадах гайхамшигт чадвахтай. Мах, өөхөн ашиг шим нь давуу хөгжсөн, махны амт, чанараар тэргүүн зэрэгт үнэлэгдэж, сувилгаа хүндэтгэлийн идээ зууш болгон эрхэмлэдэг уламжлалтай. Сүргийн дотор халзан, хар бор шар нүдэн, хар бор улаан толгойтой цагаан зүсмийн хонь 65.7 хувийг эзэлнэ.

Холбоотой мэдээ