БАЯНХОНГОР АЙМАГТ 16 НАСТАЙ ОХИН ӨӨРИЙГӨӨ БУУДАН ХӨНӨӨСӨН ХЭРЭГ ГАРЧЭЭ

2020-04-11 164

Бага насны хүүхдүүдийн дунд эцэг эхийн анхаарал халамж дутмаг, гэр бүлийн хүчирхийлэлтэй орчинд байдаг, гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн зүгээс хүчирхийлдэг зэрэг олон хүчин зүйлээс үүдэн амиа хорлох тохиолдол буурахгүй байна.

Баянхонгор аймагт 16 настай охин учир битүүлгээр өөрийгөө буудаж амиа хорлосон харамсалтай хэрэг гарлаа. Энэ талаарх дуудлага өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 09-ний 17.45 цагийн орчимд цагдаагийн байгуулалагын шуурхай утсанд ирсэн байна. Энэхүү дуудлага, мэдээллийн дагуу тус аймгийн цагдаагийн алба хаагчид хэргийн газар дээр очиж шалгахад тус аймагт оршин суудаг эмэгтэй 16 настай М нь өөрийнхөө цээжинд КК-600 маркийн буугаар буудаж амиа хорлосон байж болзошгүй байсан аж. Урьдчилсан байдлаар талийгаач охин өөрийгөө буудсан гэх дүгнэлтийг гаргаад байна. Харин хэргийн учир шалтгаан болон бусдын нөлөөнд автсан эсэх, хүчирхийлэлд өртсөн эсэхийг нарийвчлан шалгахаар мөрдөн байцаах ажиллагааг эхлүүлжээ.

Холбоотой мэдээ