Коронавирусыг эдгээх гээд спирт ууж 600 хүн нас баржээ

2020-04-10 142

Иранд зарим иргэд худал цуу үгэнд итгэн амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Хүмүүсийн дунд сүүлийн үед толгойн өвчин болоод байгаа коронавирусыг эдгээх, үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд үхрийн шээс уух, лемон ихээр идэх, цэвэр спирт уух зэрэг олон олон худал мэдээлэл тархах болсон бөгөөд хэсэг бүлэг хүмүүс үүнд итгэн туршиж үзсээр байгаа юм.

Ираны эрүүл мэндийн байгууллагаас 600 орчим хүн өндөр агууламжтай цэвэр спирт ууж нас барсан бол 3,000 гаруй хүн хордож эмнэлэгт хүргэгдэн ирсэн гэх мэдээллийг өгсөн байна.

Ираны шүүх байгууллагын хэвлэлийн төлөөлөгч Голам Хоссейн Есмайли энэ асуудлаар “Худал үгэнд итгэн нас барсан хүний тоо маш өндөр байна. Үнэндээ төсөөллийг давсан. Архи хэзээд ямар ч өвчний эмчилгээ байдаггүй” гэж хэвлэлийнхэнд ярилцлага өгсөн байна. Иймд иргэдийг худал зүйлд цензуртэй хандахыг зөвлөжээ.

Тус улс халдвар тархсанаас хойш чадах бүхнээрээ арга хэмжээ авч байгаа ч халдварласан тоо 64 мянгыг давж 4,000 орчим хүн нас барсан байгаа ажээ.

Холбоотой мэдээ