Цагдаагийн албан хаагч руу нулимсан эр 3 сарын хорих ял сонсжээ

2020-04-09 114

Цагдаагийн албан хаагч руу нулимсан эрд 3 сарын хорих ял оноосныг Шинэ Зеландын шүүхээс өнөөдөр мэдэгдлээ.

Хоёр өсвөр насны хүү цагдааг дуудаад халдвар авсан гэдгээ хэлсэн бөгөөд үүний дараа түүний нүүр лүү нулимсан байна.

Иймд энэхүү үйлдлийг нь хүчирхийлэл үйлдэх гэсэн зүй зохисгүй зан авир хэмээн тайлбарлаж шүүхээс буруутгасан бөгөөд  үхлийн аюулт коронавирусын тархалт өндөр байгаа энэ үед бол халдварын эрсдэлийг нэмэгдүүлэх нэг хэлбэр тул тэвчиж болохгүй алдаа гаргасан хэрэг гэж дүгнэжээ.

Нулимуулсан цагдаа ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болж одоогоор 14 хоногийн тусгаарлалт орсон байна.

Мөн халдвартай этгээд хүн рүү санаатайгаар ханиах эсвэл найтаавал 14 жил хүртэлх ял авч болохыг олон нийтэд анхааруулсан юм.

Шинэ Зеланд улсад халдварын 1,239 тохиолдол батлагдан нэг хүн нас баржээ.

Холбоотой мэдээ