Цэцэрлэг, сургуулийн төлбөрийг дараа жилд шилжүүлэх зохицуулалтыг хийнэ

2020-04-09 115

Цэцэрлэг, сургууль, их дээд сургуулийн төлбөрийг дараа жилийн төлбөрт шилжүүлэх зохицуулалтыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас хийж байгаа талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Гэхдээ энэхүү зохицуулалт нь өнөөдөр анхны хэлэлцүүлгийг нь хийсэн эдийн засгийг дэмжих, нийгмийн даатгалын шимтгэл татвар хураамжтай холбоотой хуулийн төсөлтэй шууд хамааралтай юм байна.

Иргэдийн зүгээс цэцэрлэг, сургуулийн төлбөрөө 100 хувь төлсөн тул гомдол ирж байгаа аж. Нөгөө талаар тухайн сургууль, цэцэрлэг түрээс үйл ажиллагаан ы зардалд зарцуулсан байх магадлалтай учраас шилжүүлэх зохицуулалтыг хийж, хэн нэгний эрх ашгийг хохироохгүй байх тал дээр ажиллаж байгаа юм байна.

Шийдвэр гармагц цаг тухай бүрт нь мэдээлнэ гэдгийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хөл хорио тогтоосонтой холбоотойгоор сурагчид улирахгүй гэдгийг мөн онцолж байна.

Холбоотой мэдээ