Энэтхэг хосууд ихрүүддээ Корона, Ковид гэдэг нэр өгчээ

2020-04-09 100

Энэтхэгийн Райпур хотод хосууд шинэ төрсөн ихрүүддээ Корона, Ковид гэдэг нэр өгчээ.

Дэлхий нийтэд төдийгүй Энэтхэг улсад халдварын тохиолдол болон нас баралт нэмэгдэж буй цаг үед хүүхдүүдээ төрүүлсэн учраас энэхүү халдварыг сануулж байгаасай хэмээн ийм нэр өгсөн байна.

Залуу хос хүүгээ Ковид, охиноо Корона хэмээн нэрлэсэн бөгөөд 27 настай ихрүүдийн ээж PTI мэдээний агентлагт өгсөн ярилцлагадаа “Одоогоор хүүхдүүддээ халдварын нэрийг өгсөн боловч цаашдаа нэрийг нь сольж магадгүй. Эмнэлгийн ажилтнууд миний хүүхдүүдийг Корона, Ковид гэж дуудахад бид цар тахлын дараа нэрийг нь өөрчлөх нь зүйтэй гэж бодсон. Хэдийгээр шинэ коронавирусийн халдвар амь насанд аюултай ч гэсэн одоо үүсээд байгаа дэгдэлт хүмүүсийг эрүүл ахуйдаа анхаарч гараа ариутгах зэрэг сайн зуршилтай болгож байна. Тиймээс л бид ийнхүү нэрлэсэн” гэжээ.

Энэтхэг улсад хөл хорио тогтоогоод байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар нийт халдварын 2567 тохиолдол бүртгэгдэж 72 хүн нас бараад байна.

Эх сурвалж: RT

Холбоотой мэдээ