Г.Занданшатар: COVID-19-өөс сэргийлж хоригдлуудыг суллах уу?

2020-04-09 132

Шинэ коронавирусийн халдвараас сэргийлэх зорилгоор шоронд хоригдож байгаа зарим ялтны ялыг хөнгөлөх, чөлөөлөх асуудлыг авч үзэх шаардлагатай. Эрсдэлтэй нөхцөлд байгаа учраас гэсэн асуудлыг УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы хуралдааны үеэр өнөөдөр /2020.04.09/ хөндлөө. Гэхдээ хоригдлыг суллах тухай асуудлыг судалж байж шийдэх бололтой. Мөн ийм шийдвэр гаргана гэвэл төсөл санаачлан УИХ-д өргөн мэдүүлж, чуулганаар хэлэлцэн шийдвэрлүүлэх шаардлагатай болно.

Сонгуулийн жилийг ч хэлэх үү, тахал өвчин дэгдсэнийг ч хэлэх үү, шүүхээс хөнгөн ял авсан яллагдагч нарыг МАН бүрэн эрхээ дуусгахын өмнө харж үзэн, наранд гаргаж мэдэшгүй нь.

Г.ХОРОЛ

Эх сурвалж: news.mn

Холбоотой мэдээ