Д.Халиун: Г.Загдаа намайг гурван хоног дараалж хүчиндсэн, дараа нь хоёр нийгмийн ажилтан нь намайг хүчиндсэн

2020-04-09 532

“Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдаад хүчиндүүлсэн гэх иргэн Д.Халиун хэвлэлийн хурал хийлээ. Тэрбээр “Зөв амьдрах ухаан”-аас гарснаасаа хойш олон газраас тусламж гуйсан. Хэн ч туслаагүй. Би тэнд охинтойгоо хамт хоёр жил амьдарсан. Г.Загдаа тус төвд байдаг хүмүүсийг доод талынхаа грашинд хүлж зодон, байнга хүчирхийлдэг. Г.Загдаа намайг хүчиндсэн. Эхлээд Загдаа ах, дараа нь хоёр нийгмийн ажилтан нь ч намайг хүчиндсэн.

НАМАЙГ ХҮЧИНДЭЖ БУЙ БИЧЛЭГ НЬ МИНИЙ УТСАН ДЭЭР БИЙ

Энэ талаар хэлвэл хүүхдийг чинь чамд өгөхгүй гэж байнга сүрдүүлдэг. Г.Загдаа ахад хүчиндүүлсэн бичлэг маань миний утсан дээр бий. Даанч хураагаад авчихсан. Цагдаа нар очоод ч миний утсыг авч өгдөггүй. Г.Загдаа ах намайг хэд хэдэн удаа хүчиндсэн. Нэг удаа гурван өдөр дараалан хүчиндээд, миний доороос цус гарсан.

Цэцэрлэгт нь байдаг хүүхдүүдийг Г.Загдаагийн эхнэр Амараа эгч байнга зоддог.

Эхний зургаан сарын хугацаанд намайг байгууллагын хуралд ер оролцуулдаггүй байсан. Байгууллагын нууц гээд хавьтуулдаггүй. Тэнд асар их нууц бий. Сандал дээр хүлж байгаад зоддог. Тус төвд байгаа хүмүүсийг хүүхдээр нь барьцаалж заналхийлдэг.

Шүүхийн шийдвэр гарчихаад байхад миний хүүхдийг өгөхгүй байгаа.

“Зөв амьдрах ухаан” төвд Баярцэцэг гэдэг эгч байсан. Тэр эгчийг Загдаа ах дандаа хүчиндэж, зоддог. Бүр сүүлдээ зугтаахын тулд өөрийгөө хутгалсан шүү дээ. Тэгж байж эмнэлэгт хэвтэж зугтаасан.

Халиунаа гэж нэг эгч байсан. Цөхөрсөндөө хүүхдээ дагуулаад зугтсан шүү дээ. Даанч тэгж явахад нь хүүхэд нь эндчихсэн. Г.Загдаа ах дээгүүр, доогуур хөөцөлдөж байгаад энэ хэргийг хав дараад өнгөрсөн шүү дээ.

Би “Зөв амьдрах ухаан” төвд охинтойгоо уулзаагүй хоёр сар гаруй болж байна. Охиноо авахын тулд олон газраар явсан. Даанч Г.Загдаа ах танил тал ихтэй.

Би Загдаа ахаас айж байна. Ярьсан зүйл минь худлаа байвал би бүх хариуцлагаа хүлээнэ. Надад болон манай хүүхдэд ямар нэгэн юм болвол Загдаа ахын буруу шүү” гэлээ.

#ШУУД ИРГЭН Г.ЗАГДААД УДАА ДАРАА ХҮЧИНДҮҮЛСЭН ГЭХ ХЭРГИЙН ХОХИРОГЧИД БАРИМТ, ГЭРЧТЭЙГЭЭР МЭДЭЭЛЭЛ ХИЙЖ БАЙНА

Posted by ASU.MN on Wednesday, April 8, 2020

  • Шаал худлаа байна л даа. хажуугаас нь энэ хоёр авгай бас юүү вээ ? Баларч явахад нь тусалсан хүнээ эд нар ингэдэг л байхгүй юу даа. Яаагаад ч итгэхгүй юм байнаа Үүний хүлээдэг хариуцлага гэж юү байдгийм, хн. Худлаа шаагаад л, иччгүүргүй эм

  • төр засаг анхаарч энэ асуудлыг шийдээчээ, Энэ Загдаа гэдэг нөхөр эрүүгийн хэрэг хийж байсан хүн шүү, ёс зүй гэж тэр хүнд алга

Холбоотой мэдээ