Итали улсын иргэн Пауло Ламбэрт Монгол улсад 19 жил ажиллаж амьдрахдаа, Монгол улсын талаар ямархуу бодолтой явдагаа ийнхүү бичжээ

2020-04-09 162

Итали улсын иргэн Пауло Ламбэрт Монгол улсад ажиллаж амьдрах гэж ирээд хэдийнээ 19 жилийг ардаа үджээ, тэрбээр Монгол улсын талаар ямархуу бодолтой явдагаа ингэж бичжээ.
Анх Монгол улсад хөл тавихад цаанаа л ард иргэд нь бүгд л тусархаг найрсаг, газар нутаг нь үзэсгэлэнтэй, уудам үнэхээр гоё сэтгэгдэл төрүүлж байсан шүү. Харин одоо бол төр засгын буруу үйлдлээс хамаарсан бухимдсан ард иргэд олз хайгчдад ухагдаж сүйрсэн уул тал их болж. Монгол улсын төрийн түшээд нь хөлжиж ард иргэд нь ядуу болж байгааг харах үнэхээр харамсалтай. Итали улсаас гараад би 19 жил болж байгаач гэр бүл дээрээ жил болгон очиж амардаг тэнд намайг жилийн дотор юу болчвоо гэмээр л хөгжил дэвшил олон сайхан зүйлс угтдагт би баяртай байдаг Итали улс хөгжиж байна төрийн дарга сайдууд маань бүгд л нутгаа гэсэн сэтгэлтэй байдагт би баярладаг. Монголд бол харин өөр тийшээ хөгжил явж байна ажилгүйчүүд ихсэж дагаад ядуус бий болж татвар нь жил болгон нэмэгдэж гадаад улсыг зорих гэсэн хүмүүс олширч байна. Энд 4 жил болоод төр барьдаг түшээдээ сонгох сонгууль болдог амлалтууд нь үнэхээр сайхан татварыг багасгана, ажлын байр нэмэгдүүлнэ ард иргэдээ жаргаана гээд тэд төрд гардаг ч бүх зүйлс нь эсрэг байдагт би харамсдаг.
Олон сонгууль болоход би байсан болоод ч тэр үү одоо амлалтыг нь сонсохоор БИД_БАЯЖМААР_БАЙНА!!! гэж л надад сонсогддог болсон.
Шударгаар хэлэхэд Монгол улс аль нэг улсын Колони улс болвол би баярлана Монгол улсын иргэд надруу уурлаж магадгүй ээ юун колони улс болох гэж ? Үнэнийг хэлэхэд та бүхэн ийм төр засгын дор хөгжиж байна гэж үү үгүй ээ харин мөхөж байна! Дэлхийд газар нутаг, ашигт малтмалаараа гайхагддаг улс мөхсөн шүү гэж яригдахаасаа өмнө Америк, Япон, Солонгос, Англи, Орос хэмээх том улсуудын колони улс нь болчвол хөгжинө дэвшинэ одоо амьдарч байгаагаасаа ч илүү амьдарна шүү. 2017он 4сар 8-нд

Холбоотой мэдээ