Өмнөд Африкт хосууд хурим хийж 50 зочин нэг дор цуглуулж хөл хорионы дэглэм зөрчсөн хэргээр цагдаа баривчилжээ

2020-04-08 123

Өмнөд Африкийн бүсийн Өмнөд Африк улсад гэрлэсэн хосуудыг хурим хийж 50 зочин, сүмийн пастор нэг дор цуглуулж хөл хорионы дэглэм зөрчсөн хэргээр цагдаа уржигдар баривчилжээ. (зураг дээр) Шүүх эцэслэн шийдсэн биз ээ. Бичлэгийг нь сору хийж болсонгүй. Энэ залуу эхнэрээ цагдаагийн машины урд суудалд суулгаад өөрөө төмөр сараалжтай арын хаалгаар нь суугаад яваад өгнө лээ.

Өмнөд Африкийн Johannesburg хотын эмч сувилагчид COVID19 халдвартай тэмцэхэд хамгаалалтын хэрэгсэл дутмаг байгаад эсэргүүцлээ илэрхийлэв.
Nurses and Doctors in Johannesburg protest lack of protective equipment to fight the COVID19 pandemic🇲🇳 Монгол улсад өчигдөр оройны байдлаар COVID19 халдварын 15 тохиолдол бүртгэгдсэн.

Нидерланд:
Өчигдөр 952  (18 803). +101  (1 867)
Өнөөдөр 777 (19580). +134 (2101)
https://livetv.mn/p/164192

Украины Верховная рада-парламентын 8 гишүүн COVID19 халдвар авчээ.
Саяхан шиг санана, Верховная рада нь Одесса хотыг Хаджибай гэж турк нэрээр өөрчлөх хууль баталсан. “Одесса хот нь Екатерина II-ын үед үүсэн бий болоогүй. Өмнө нь Хар далайн эрэг дээр Хаджибей нэртэй боомт цайз байсан. Түүнийг италийн худалдаачид барьсан бөгөөд үүнийг туркууд хот болгон хөгжүүлсэн. Дараа нь москвагийн дамчид ирж хүмүүст хуучин түүхийг сануулахгүйн үүднээс хотыг сүйтгэж шинэ хот байгуулсан” гэж хуулийн төслиийг санаачлагч хэлсэн байдаг. Туркийн Ерөнхийлөгч Реджеп Тайип Эрдоган хүрэлцэн ирэх хотын нэрийг өөрчилсөний ёслолын ажиллагаа 9 сарын 1-нд болох юм. Өнөөгийн байдлаас харахад вирус фрий 🇹🇷 орноос баахан коронатай туркууд очих шинжтэй шүү😜. гэснээс

🇹🇷Туркийн Ерөнхийлөгч Реджеп Эрдоган 20-65 насны бүх иргэддээ 7 хоногт 5;5 амны хаалт үнэ төлбөргүйгээр шуудангаар илгээж байхыг тушаажээ. Туркэд өнгөрсөн хоногт 3892 шинэ тохиолдол ⁉️илэрч нийт 34109 болжээ.

🇫🇷New bad record France today 1417 deceased today from Coronavirusa

🇷🇴Румын улс онц байдал тогтоосон хугацаагаа 5 сарын 12 хүртэл сунгалаа.
Өнөөдөр Румын улсад өнгөрсөн хоногт 360 шинэ тохиолдол илэрч COVID-19 халдварын нийт тоо 4417; нас баралт 197 болжээ.

🇨🇳Хятад улсад шинэ коронавирусын халдварын тоо нэмэгдэж байгаа тул улсынхаа хил дээрээ хүч нэмэгдүүлж байна. Өчигдрөөс гэхэд, Суйфэньхэ хилийн боомтоор нэвтрэхийг хоригложээ. Хятад улсад өглөөний мэдээгээр 62 шинэ тохиолдол бүртгэгджээ

🇨🇳Хятад улс Sars-COVID-2 шинэ коронавирусын халдвартайгаа нууж (скрыв диагноз) тус улсад нэвтэрсэн бол 4300$ доллараар торгох болжээ.

🇬🇧Эртний түүхтэй европын нийслэл хот Лондон нэг биш удаагийн цар тахлыг давж өнгөрөөсөн. Анагаах ухаан хөгжсөн энэ үеийн халдварын тархалтын нөхцөл байдал XVII зууны Английн нийслэлд болж өнгөрсөн үеийнхээс айхтар ялгагдах зүйлгүй байна гэжээ.
https://www.nytimes.com/…/o…/covid-plague-samuel-pepys.html…
Их Британд өнгөрсөн хоногт 3634 тохиолдол шинээр илэрч нийт COVID19 55242, нас баралт 6159

🇰🇿Казахстаны АлмаАты хотод хөл хорионы дэглэм зөрчиж ямарч зорилго үгүйгээр хотоор зугаалсан 105 хүнд хариуцлага тооцжээ. 46 нь баривчлагдаж, 55 нь торгуулсан байна.

🇷🇺 Лев Лещенко эмчлэгдэж халдварын эмнэлгээс гарчээ. Түүнтэй хамт Игорь Николаев эмнэлгийг орхилоо (өмнө нь тэднийг өвчиллөө гэж мэдээнд оруулж байсан тул эргэн мэдээлэв)

🇷🇺Орос улс 4 дүгээр сарын 6-наас хилийн чанадад байгаа иргэдээ зөөхөөр агаарын рейсээ сэргээлээ. Энэхүү нислэгийн тухай стопкоронавирус.рф сайтаас болон госуслуг. – Медуза порталаас мэдэж болно гэнэ.

🇺🇿 ТАШКЕНТ, 4 сарын 7- Sputnik. Узбекистан улс даяар 4 сарын 6-ны өдөр 2696 хөл хорионы дэглэм зөрчсөн тохиолдлыг Ардын гвардийн болон Дотоод хэргийн яамных нь ажилтнууд илрүүлжээ. Тухайлбал: 8 иргэн Термез хотоос ачааны машины чиргүүл дээр нуугдаж гарахыг завдсан тул зохих шийтгэлийг нь оногдуулсан гэнэ.

🇺🇿Австри, Армен, АНЭУ, Өмнөд Солонгос, Орос, Тайланд улсад нэг нэг Узбекистан улсын иргэн шинэ коронавирусээр өвдөж эмчлүүлж байгаа гэнэ . Харин Казахстан улсад Узбекистан улсын 2 иргэн; Пакистан улсад 5 иргэн ; АНУ-д 10 иргэн халдвар туссан нь тогтоогдсон байна. Нийт 23 иргэн нь гадаадад цар тахлын халдвар авснаас 3 нь нас барсаны 1 нь Нью-Йорк хотод өнгөрсөн байна.

🇩🇪Герман улсад өндөр настнуудын асрамжийн газрын ажилтнууд 1500€ еврогийн урамшуулал авна гэнэ. Дагалдагч нарт 900€. Ийм шийдвэр нь асрамжийн газрын ажилтнуудын ажлын ачаалал ихэссэнтэй уялдсан байна. Цагаар ажиллагсад мөн зохих урамшуулал авах гэнэ. Энэ бүгд үйлдвэрчний эвлэл нь ашиг сонирхлыг нь төлөөлдөг Verdi үйлчилгээний газрын ажилтнуудад хамаарах ажээ.

Германд өнгөрсөн хоногт 4288 COVID-19 ⁉️илэрч халдвараар нас барсан хүний тоо 2016 болжээ

🇮🇹Италид өнгөрсөн хоногт COVID-19 халдвараар ….,өвчтөн (нэг хоногийн өмнө 636) нас барсан ба нийт нас баралт 17127 болжээ. Шинэ тохиолдол 3039 (нэг өдрийн өмнө 3599). Цар тахлын эхэн үеэс хойш 135586. Энэ нь 3 сарын 17-ноос хойших хамгийн сул өсөлт .

🇫🇷Францид цар тахлын тархалтаас сэргийлж хөл хорионы хатуу дэглэм тогтоосноос хойш гэмт хэргийн гаралт буурсан гэж Францийн Дотоод явдлын яам мэдээлжээ. Өнгөрсөн 2 сартай харьцуулбал; зодоон 33%, зэвсэгт дээрэм 44%, орон байр эвдэн нэвтрэх 43%, гудамжны хулгай 51% буурчээ. Харин хүн амины гэмт хэргийн тоо хуучин төвшинд гэнэ. Гэвч ДХЯ гэмт хэрэг буурсан нь хөл хорио тогтоосны улмаас хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээс гарахгүй байгаатай холбоотой ч магадгүй болсон гэмт хэргийн тухай цагдаад өргөдөл өгөхөд иргэдэд хүндрэлтэй байгаатай холбоотой байж болзошгүй гэжээ@DW
Хөл хорионы дэглэм зөрчиж гэрээс гарсан нь өндөр торгуультай учраас зарим нэг төрлийнгэмт хэргийн хохирогч болсоноо нууж байна гэсэн утгатай юм болов уу (энэ миний бодол)

🇺🇾Уругвай улсын нийслэл Монтевидео хотоос холгүй 20 км эрэгт якораа (зангуугаа) шидэж зогсож буй Greg Mortimer хөлөг онгоцны 200 зорчигчоос 80 зорчигч нь шинэ коронавирусын халдвар тусчээ. Тэдний 6-гийн биеийн байдал хүнд Монтевидео хотын эмнэлэгт хүргэгдсэн байна. Greg Mortimer лайнер Австрали улсын Aurora Expeditions компаний мэдлийнх. Уг хөлөг онгоц 3 сарын дундуур Аргентины Ушуая боомтоос хөдөлж Антарктидын эрэг хүрэх төлөвлөгөөтэй байсан байна. Одоо мэдээж Aurora Expeditions зорчигчдыг гэр гэр рүү нь буцаах байлгүй дээ

🇪🇸Испани улсад 5 сая еврогийн өртөгтэй 2 сая амны хаалт хулгайсан хэргээр нэгэн эр буруутгагдаж байна. Тус улсын Сантьяго-де-Компостела хотын агуулахаас хулгайлж Португали улсад аваачиж зарсан хэрэг. Энэ тухай Галиси мужийн цагдаагийн газрын төлөөлөгч мэдээлжээ.

🇲🇩Молдав улсад өнгөрсөн хоногт 91 (өмнөх өдөр нь 101) шинэ тохиолдол бүртгэгдэж 30; 70 настай эрчүүд нас барсан байна. Шинээр бүртгэгдсэн халдварын тохиолдлуудын 4 нь гадаадаас ирсэн Молдав иргэдээс илэрсэн буюу зөөврийн . Үлдсэн 97 нь дотоодын тархалтынх гэжээ. Молдав улсад нийт 1056 COVID19 бүртгэгдсэнээс 37 нь бүрэн эмчлэгдэж 19 хүн нас барсан байна. Молдав улсад 3 дугаар сарын 17-ноос 5 сарын 15-ныг хүртэл ОНЦ БАЙДАЛ зарласан байгаа.

🇷🇺 Орос шинэ коронавирус цар тахалтай тэмцэхэд зориулж ДЭМБ-д 1 сая $ америк долларыг гаргаж өгөх холбогдох захирамжид Оросын Ерөнхий Сайд Михаил Мишустин гарын үсэг зуржээ. Түүнээс гадна шинэкоронавирусын халдварын шинжилгээг авах лабораторын хэрэгслэлийг үйлдвэрлэх болон бусад орнууд руу хүргэх; материал техник хангамжийн дэмжлэг үзүүлэхэд 61,4 сая рублийг хувиарлах нь байна

🇷🇺Коми***Улсын Сыктывкар дах эмнэлгийн 9-с багагүй өвчтөн болон эмнэлгийн ажилтнууд COVID19 халдвар авсаныг “Новая газета” сонин нэгдэхэд мэдээлсэн. Энэ эмнэлэгт сүүлийн хоёр долоо хоног хэвтэж байгаад гарсан 400; одоо эмчлэгдэж байгаа 200 хүнийг COVID19 шинжилгээнд хамруулах төсөв санхүү хэрэгцээтэй болжээ
*** ОХУ-ын бүрэлдэхүүнд Адыг, Алтай, Башгир, Буриад, Чечень, Чуваш, Крым, Дагестан, Ингүшт, Кабард Балкар, Халимаг, Карачей Черкес, Карел, Хакас, Коми, Мари, Мордова, Ар Осет-Алан, Саха, Татар, Тува, Удмурт гэсэн 22 Бүгд Найрамдах Улс багтдаг

🇪🇸Испани улсад 19 400 эмнэлгийн 🤍🩺 эмч ажилчид COVID19 халдвар авсан нь нийт халдвар авсан өвчтөн (135 032)-ий 14% -ийг эзэлж байгааг тус орны Эрүүлийг хамгаалах яам мэдээлжээ.

🇩🇪4 дүгээр сарын 6-наас эхлэн ХБНГУ-ын Тюринген муж(земля Тюрингия) улсын 110000 хүн амтай Йена хотод дэлгүүрт орох, нийтийн тээвэр- автобус, поезд, трамвайгаар зорчихдоо амны хаалтыг заавал зүүнэ. Амны хаалт нь эмнэлгийнх байх албагүй, гараар оёсон байж болохоос гадна алчуур, бандаан байж болно.

🇰🇷Өмнөд Солонгос 2 сая$ долларын эмнэлгийн бараа бүтээгдэхүүнийг Иран улс руу илгээнэ.,
Өнгөрсөн хоногт Өмнөд Солонгос улсад 47 халдвар шинээр илэрч нийт 10331 тохиолдол бүртгэгдсэн байна. Харин Иран улсад өнгөрсөн хоногт 2089 шинэ тохиолдол бүртгэгдсэн.

🇨🇵Франци COVID19 халдвараар нас барсан хүний тоо нь 10000 -с дээш 4 дэх орон болжээ. Өнгөрсөн хоногт 1417 хүн нас барлаа⁉️⁉️⁉️

шинэКоронаВирус

*** Африкийн орнуудын хувьд дараагийн мэдээндээ оруулна аа
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ….

ОЛОН УЛСЫН МЭДЭЭНЭЭС ТҮҮВЭРЛЭН ОРЧУУЛСАН В.ЛХАГВАСҮРЭН, Г.ЕСҮЙ

@🇲🇳Өндөр хөгжилтэй орнууд өвдөг сөхөрч байгааг бид бэлхнээ харж байна. Амны хаалт ч зүүдэг болж байх шиг байна тэд маань. Нээрээ Дармаа доктороос яагаад 🇫🇷 Франц эрээс монгол хүн халдвар авсангүй вэ гэж асуухад 3-р сарын 2-нд манайхан маск зүүгээд хэвшчихсэн байсан шүү дээ гэж хариулсан. Бид төдийгөөс өдий хүртэл явж ямар ч байсан эх орондоо амьдарч байгаа иргэдийн маань дотроос халдвар гарсангүй
( ЭМ-ийн сайд С. Сарангэрэл 2020.04.05)

🇲🇳 Улсын онцгой комисс өнөөдөр /2020.04.08/ Сөүл-Улаанбаатар чиглэлд тусгай үүргийн онгоц дахин нисгэж иргэдээ авчрахаа мэдэгдээд буй. Гэвч энэ онгоцонд зарим хөгжлийн бэрхшээлтэй, хөгшин настай хүмүүс багтаж чадахгүй болжээ. Тухайлбал, 82 настай, саажилттай Д.Баттөр гэх хүн солонгос руу эмчилгээгээр яваад 02-р сарын 27-оос хойш нутаг буцах гээд чадахгүй байгаа юм байна.
Д.Баттөр гуайн үр хүүхдүүд нь аавыгаа авч Солонгос улсад суух ЭСЯ-ны гадаа хэд хэд очиж, 653 удаа утсаар залгаад ч тусыг эс олсон байна. Арга ядахдаа тэд яг одоо/2020.04.08 10:00/ Инчеоны нисэх онгоцны буудал дээр аавыгаа дагуулан очжээ. Монгол улсын Хөдөлмөрийн Баатар Дорж овогтой Баттөр гуай Солонгос дахь ЭСЯ болон УОК-д гомдол гаргажээ.

🇲🇳 Коронавирус илэрсэн нэг хүн хойд хилээр орж ирсэн. Гуравдугаар сарын 27-нд шилжих шөнө орж ирсэн, ганцаараа нэг өрөөнд тусгаарлагдсан. Анхны шинжилгээ гуравдугаар сарын 28-нд сөрөг гарч байсан бол дөрөвдүгээр сарын 8-нд шилжих шөнийн давтан шинжилгээгээр коронавирус илэрлээ.

11 цаг 22 минут
2020.04.08
Сэлэнгэ аймагт тусгаарлагдаж буй нэг хүний давтан шинжилгээгээр коронавирус илэрлээ. Ингээд Монгол Улсад нийт батлагдсан 16 тохиолдол бүртгэлээ. ХӨСҮТ-д тусгаарлагдаж буй 14 хүний давтан шинжилгээ мөн Истанбул-Улаанбаатар үүргийн онгоцоор ирсэн 192 хүний давтан шинжилгээ, тандалтын зорилгоор хийж буй 25 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Г.Нямхүү

Холбоотой мэдээ