Өвөрхангай аймагт хонинууд дөнгөж төрсөн ишиг барьж идсэн тохиолдол гарчээ

2020-04-08 99

Өвөрхангай аймгийн урд сумдаар сүүлийн 10 орчим жил бороо хур орохгүй байгаагаас өвөлжилт, хаваржилт ихээхэн хүндрэх болсон. Тэр дундаа өнгөрсөн жил огт бороо ороогүйн улмаас намар, өвөл, хаврын турш малын идэш хоолгүй байгаа.
Тэгвэл өчигдөр Өвөрхангай аймагт дөнгөж төрсөн ишгийг хонинууд барьж идсэн байна. Эзэн нь хонины бэлчээрт хоёр ямаа ишиглэсэн байхыг үзчихээд цааш адуундаа яваад ирэхэд нь хонинууд ишгэн дээр овоорчихсон үс арьсыг нь зулгааж, хөлийг нь тас мэрсэн байжээ.

Эх сурвалж: Мал сүргийг хулгайн гэмт халдлагаас хамгаалах Монголын нийгэмлэг

 

Холбоотой мэдээ