Э.Бат-Үүл, Б.Чулуудай нарын гэм буруугийн шүүх хуралдаан товлогдлоо

2020-04-08 112

-Яллагдагч нарыг шүүхэд шилжүүллээ

Э.Бат-Үүл нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр буюу 2020 оны дөрөвдүгээр сарын 08-ны өдөр боллоо. Шүүх хуралдаанаар яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг энэ сарын 21-ний өдрийн 10.00 цагт товлосон байна. Мөн шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээлээ.

Холбоотой мэдээ