“Хойд аав намайг хоёр жилийн өмнө хоёр удаа хүчиндсэн” талаараа хэлсэн охин хойд аавынхаа гарт амиа алджээ

2020-04-08 172

Дөрөвдүгээр сарын 2-ний өглөө 07.00 цагийн орчимд Хөвсгөл аймагт дагавар охиныхоо хоолойн тус газарт нь хоёр удаа хутгалж амь насыг нь хөнөөсөн хэрэг гарсан байдаг. Улмаар 34 настай эрэгтэй Л.М нь охины амь насыг онц хэрцгийгээр хөнөөгөөд хэргийн газраас зугтаж гэрээсээ 10км зайд очиж, модноос өөрийгөө цагаан өнгийн уяагаар боомилж нас барсан байна.

Уг хэргийг шалгах явцад амь хохирогч хэрэгтний дагавар охин болох 14 настай М нь хэрэг гарахаас дөрөв хоногийн өмнө өөрийн ээж М–дээ “хойд аав намайг хоёр жилийн өмнө сургуулийн дотуур байрнаас авч гараад хоёр удаа хүчиндсэн” талаараа хэлсэн аж. Харин охины ээж энэ талаар ах дүү нартаа хэлж хэрэгтний ээжид мэдэгдэж, гэр бүлийн таарамжгүй харилцаа үүссэн байсныг цагдаагийн байгууллага олж тогтоожээ.

Эх сурвалж: urug.mn

Холбоотой мэдээ