Г.Батхүү агсны хүү Б.Ганхөлөг нэр дэвшихээр 100 сая төгрөгөө өгчээ

2020-04-08 201

Өнгөрсөн жил Төрийн ордонд золгүй байдлаар амь насаа алдсан Г.Батхүү агсны хүү Б.Ганхөлөг АН-аас Өвөрхангайн тойрогт нэр дэвших нь тодорхой болжээ. Нэр дэвшихийн тулд дэнчин хэлбэрээр 100 сая төгрөг тушаасан гэх хүмүүсийн нэрс дунд Б.Ганхөлөгийн нэр дурайж байна.

Тэрбээр хэдхэн хоногийн өмнө АН-ын дарга С.Эрдэнэтэй уулзаж хандивын мөнгө, мөрийн хөтөлбөрийн асуудлаар ярилцсан байна. Тэрбээр аавынхаа улс төрийн болон Монголын Морин спорт, уяачдын холбооны ажлыг ч үргэлжлүүлэхээ мэдэгдээд байгаа бөгөөд хэнтэй нэг тойрогт нэр дэвших нь тодорхойгүй байна.

Холбоотой мэдээ