Г.Нямхүү: ОХУ-аас ирсэн иргэний давтан шинжилгээгээр COVID-19 ИЛЭРЧЭЭ

2020-04-08 99

БИД ОДОО Л МАСК ЗҮҮЖ ДЭГЛЭМЭЭ ЧАНД БАРИМТЛАХГҮЙ БОЛ ӨНГӨРСӨН ГУРВАН САРЫН ХӨДӨЛМӨРӨӨ ХЭСЭГХЭН ХУГАЦААНД АЛДАХ ЭРСДЭЛТЭЙ

“Авиган” нэртэй коронавируст халдварт зориулан үйлдвэрлэсэн эмийг салбарын сайд Д.Сарангэрэл Япон улсаас худалдан авсан. Одоо ХӨСҮТ-ийн эмчилгээнд хэрэглэж байна. Дэлхий дахинд коронавирусийн эсрэг эмчилгээнд хэрэглэж байгаа эмийг Монгол Улс үйлчилгээндээ ашиглаж байна.

Бид ДЭМБ-ын зааврын дагуу 21 хоног тусгаарлаж байна. Бид одоо л маск зүүж дэглэмээ чанд баримтлахгүй бол өнгөрсөн гурван сарын хөдөлмөрөө хэсэгхэн хугацаанд алдах эрсдэлтэй. Тиймээс иргэн бүр өөртөө үнэнч байж, бие биедээ шаардлага тавьж хяналтаа сайжруулах шаардлагатай. Нэг хүний алдаанаас хэчнээн хүн хохирч болохыг тооцоолох хэрэгтэй.

Хэрвээ Монгол Улс цар тахлыг давж чадвал манай орны нэр хүнд дэлхийн тавцанд өснө. Тиймээс иргэн бүр хичээх хэрэгтэй нөхцөл байдал үүсээд байна.

Коронавирус илэрсэн нэг хүн хойд хилээр орж ирсэн. Гуравдугаар сарын 27-нд шилжих шөнө орж ирсэн, ганцаараа нэг өрөөнд тусгаарлагдсан. Анхны шинжилгээ гуравдугаар сарын 28-нд сөрөг гарч байсан бол дөрөвдүгээр сарын 8-нд шилжих шөнийн давтан шинжилгээгээр коронавирус илэрлээ.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Г.Нямхүү: Дахин нэг хүнээс коронавирус илэрлээ

Сэлэнгэ аймагт тусгаарлагдаж буй нэг хүний давтан шинжилгээгээр коронавирус илэрлээ. Ингээд Монгол Улсад нийт батлагдсан 16 тохиолдлыг бүртгэлээ. ХӨСҮТ-д тусгаарлагдаж буй 14 хүний давтан шинжилгээ мөн Истанбул-Улаанбаатар үүргийн онгоцоор ирсэн 192 хүний давтан шинжилгээ, тандалтын зорилгоор хийж буй 25 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй.

Өнөөдрийн байдлаар 212 улс орон бүс нутагт коронавирус бүртгэсэн байна. Сүүлийн үед Япон, ОХУ улсад өвчлөл нэмэгдэж байна. Яг одоо ДЭМБ-ын захирал болон 37 орны төлөөлөгчид цахим хурал хийж байна. Сүүлийн нэг долоо хоногт өвчлөл хоёр дахин нэмэгдлээ.

ДЭМБ: COVID19 халдвар нэг хоногийн дотор АНУ-д найм дахин ихэссэн. Дөрөвдүгээр сарын 18-нд дуучин Лэйди гага тоглолтоо шууд дамжуулна. Сургууль хаагдсаны улмаас 1,5 тэрбум оюутан, сурагчид гэртээ байна.

ЗӨСҮТ: Манай төв 105 удаагийн ариутгал, халдваргүйтгэл хийж, 11 мянга гаруй хүнд үйлчилж, 49 онгоц, 86 тонн ачаа тээшинд эцсийн халдваргүйтгэл хийсэн.

Холбоотой мэдээ