ХХБ гүйцэтгэх захирал О.Орхон АН-аас нэр дэвшихээр 100 сая төгрөгөө төлжээ

2020-04-08 173

“Хера Холдинг” ХХК-ийн захирал Хассуурийн Ганхуяг мэдээлэл хийж, АН-аас сонгуульд өрсөлдөхөөр 100 сая төгрөгөө төлсөн гишүүдийн нэрсийн жагсаалтыг дэлгэсэн билээ.  Тэрбээр “Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт надад бор дугтуйтай захидал, нэрсийн жагсаалтын хамт ирсэн. Уг захидлыг АН-ын гишүүд над руу явуулсан гэж би бодож байгаа. Мөн уг АН-ын гишүүд хэмээн бичсэн байсны зэрэгцээ захидалд 181 хүний нэрсийн жагсаалт байсан” хэмээн нэрсийг зарласан юм.

Түүний дэлгэсэн нэрс дунд Н.Батбаяр, Н.Ганбат, А.Бакей, Я.Батсуурь, С.Одхүү, Н.Алтангэрэл, М.Зоригт, Х.Тэмүүжин, Сангийн сайд асан Б.Болор зэрэг өмнө нь УИХ-ын гишүүн болон Засгийн газрын гишүүдээр ажиллаж байсан хүмүүс байгаа бол Олимпийн аварга Н.Түвшинбаяр, Асашёорюү Д.Дагвадорж нарын спортынхон ч байна.

Түүнчлэн банкны салбарынхан ч хэд хэд байна. Тэдний нэг нь  Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн хэргээр шүүхийн хаалга татаад буй Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон. Түүнийг Сүхбаатар дүүрэгт АН-аас нэр дэвшихээр 100 сая төгрөгөө төлсөн хэмээжээ.

Тэрбээр  “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ОХУ-ын талаас шилжүүлэн авахдаа төрийн өмчийг луйвардсан гэх үндэслэлээр АТГ болон ЭЦГ-ын хамтарсан ажлын хэсэгт шалгагдаж байгаа. Нийт 160 гаруй хавтаст хэрэг бүхий уг асуудал Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн өчигдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.  Тэднийг  1-8 жилээр яллахаар зүйлчилсэн гэх мэдээлэл бий.

Холбоотой мэдээ