МУГЖ Дамчаа гуай бүжигчин байжээ

2020-04-07 186

МУ-ын Ардын Жүжигчин Банзарын Дамчаа гуайг бүжигчин байсан гэдгийг та бүхэн мэдэх үү?
УБТЗ-д туслах машинист байхдаа ТЗ-ын Соёлын Ордонд уран сайханч байсан хүний авъяасыг танисан хүн бол алдарт найруулагч Д.Жигжид гуай билээ. 1966 онд “Үер” киног хийхдээ Моломын дүрд тоглуулсанаар бас нэгэн од төрсөн юм.
Дамчаа гуай 1932 онд Баян-Өлгий аймгийн Буянт суманд төрсөн урианхай ястан билээ.
1951 онд Санхүү эдийн засгийн техникум
1954 онд Төмөр замын сургуулийг төгсжээ.
1966 он “Үер” Молом
1966 он “Төөрсөөр төрөлдөө” хятад
1967 он “Хил дээр” Тагнуулын дарга Мэ Лин
1967 он “Төгсгөл” гамин
1968 он “Өглөө” хачиг Луузан
1970 он “Хүргэн хүү” Хайдав
1971 он “Тэмцэл” Луузан
1971 он “Дайсны цэргүүдээ сонсоцгоо” япон хурандаа
1972 он “Тулалдааны өмнө” урианхай эр
1972 он “Ичээнд нь” Тянь Жан
1972 он “Эхлэлт” дарга
1974 он “Хөдөөгийн баясгалан” Рагчаа
1975 он “Анхны хайрын дууль”
1976 он “Хүний төлөө” намын гишүүн
1977 он “Зуслангийн найзууд”
1978 он “Газрын жигүүр” Депогийн дарга
1981 он “Говь Хянганд тулалдсан нь” япон
1981 он “Хатанбаатар” Жав
1983 он “Сахиус уу, сахиул уу”
1984 он “Зарлаагүй дайны оршил” япрн офицер
1984 он “Нарны унага” дарга
1985 он “Ацаг шүдний зөрүү”
1985 он “Би чамд хайртай” Жигмэд багш
1988 он “Мандухай цэцэн хатан” Исмэл
2000 он “Хааны сүүлчийн хатан” Найдансүрэн
2006 он “Их төрийн голомт” зайран
2008 он “Боолын гэрээ” УИХ-ын гишүүн
2009 он “Би чамд хайртай-2” Жигмэд багш эдгээр дүрүүдийг бүтээжээ.
Мөн 1989 онд “Сэрүүн дуганы мөхөл” киног найруулсан найруулагч хүн байсан.
“Дайсны цэргүүдээ сонсоцгоо” киноны дуу оруулалтыг Мосфильм-д хийж байжээ. Киноны дууг Цэргийн Ансамблийн дуучин хүн дуулах ёстой байж. Гэтэл УБ-аас цахилгаан иржээ. Хойноос очих ёстой дуучин нь хөлөө хугалсан учир Москва руу очиж чадахгүй болсон. Киноны ажил дуусах гээд байдаг, дуу нь гараагүй байдаг. Өөрийнхөө дууг оруулаад байсан Дамчаа гуайг “Чи дуул. Өөр арга алга” Сумхүү багш тулгажээ. Дамчаа гуай Мосфильмын оркестртой нэг нилээд л бичүүсэн нь одоо бидний сонсдог дуу төрсөн түүхтэй гэж Сумхүү багш маань ярьж байсан юм шүү.
Миний хувьд энэ хүнтэй хамтарч ажиллах хувь дутсаан.
2009 онд “Аравт” киноны эсрэг талын Хөхтөмөр ноёны дүрд тоглуулахаар ярилцаж тохироод бүр ажлын хөлсөө хүртэл тохирсон байсан юмсан. Бурхан болохоосоо долоо хоногийн өмнө над руу залгаад “Ах нь энэ жил Шинжаань явж хамаатнуудтайгаа золгоно. Миний хүү тэрэнд л ахынхаа зургийг зохицуулж өгөөрэй” гэж хүсэж байсан юм. Хожим нь энэ дүрд Өвөрмонголын ахмад жүжигчин Аюурдадь гуай тоглосоон.
Бас нэг харамсдаг зүйл маань “Би Зэлэмийн удам” хэмээх дурсамжийн номоо надад өгнө гэж байсан ч амжихгүй явчихсан юм. Өөрийнх нь гараас гарын үсгийг нь зуруулж авсан бол… Гэхдээ хожим хүнээс гуйж аваад уншсаан.
Тэнгэр ивээг…

Холбоотой мэдээ