“Стандарт хүнс” ХХК-ий “Сайко” нэрийн цагаан будааг худалдаанаас татан авалт хийжээ

2019-09-26 212

“Стандарт хүнс” ХХК-ий “Сайко” нэрийн цагаан будааг худалдаанаас татан авалт хийжээ

 

Ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын чиглэлд Хороолол дах “Номин” супермаркетэд худалдаалж буй “Стандарт хүнс” ХХК-ийн “Сайко” нэрийн цагаан будааны хаяг шошго буруу байна шалгаж өгнө үү? гэсэн иргэний хүсэлтийн дагуу хяналт шалгалтыг хийлээ.

Хяналт шалгалтаар “Стандарт хүнс” ХХК-ийн Вьетнам Улсаас зохих зөвшөөрлийн дагуу импортлож, гүний хяналтын терминал дээр хяналт шалгалтад хамрагдсан цагаан будаа нь 2018.08.28-2020.08.27 үйлдвэрлэсэн болон дуусах хугацаа бичигдсэн боловч үйлдвэрлэснээс хойш 12 сар хадгална гэж бичигдсэн болох нь тогтоогдлоо.

Иймд “Стандарт хүнс” ХХК-д Сайко нэрийн 5кг-ийн савалгаатай цагаан будааг худалдаанаас буцаан татан авалт хийж, хаяг шошгын мэдээллийг үнэн зөв тусгаж худалдаанд нийлүүлэхийг НМХГ-аас тус компанид үүрэгжүүлэв.

Arslan.mn

Эх сурвалж: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар

Холбоотой мэдээ