Цоргоны уснаас хорт хавдар үүсгэгч нян илэрчээ

2019-09-26 166

Крантны усанд хорт хавдар үүсгэгч 22 төрлийн бодис байсныг экологичид олж илрүүлсэн байна. Эдгээр бодис нь агаарын бохирдлын адил хорт хавдар үүсэхэд нөлөөлж болзошгүй бодисууд аж. Түүнчлэн эдгээр бодис нь 2010-2017 оны хугацаанд бүртгэгдсэн хорт хавдрын хэдэн зуун мянган тохиолдолтой холбоотой гэж эрдэмтэд үзэж байна.

“Чанарын шаардлага хангасан ус ч хүний эрүүл мэндэд аюултай байж болзошгүйг хүмүүс ойлгоосой гэж бид хүсэж байна” хэмээн судалгааны багийн гишүүн Сидни Эванс ярьсан байна.

Экологчид АНУ даяар 48 мянган крантны усанд хорт хавдар үүсгэгч бодис агуулагдаж байгаа эсэхэд нь дүн шинжилгээ хийжээ. Эрдэмтэд өөр агууламжтай 22 төрлийн бохирдуулагч бодисыг олж илрүүлсний дотор хүнцэл, цацраг идэвхт изотопууд, уран болон бусад бодис илэрсэн байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр, ундны усан дахь хорт хавдар үүсгэгч бодисноос үүдсэн хорт хавдрын тохиолдол нийт тохиолдлын 1-4 хувийг эзэлдэг аж.

Холбоотой мэдээ