Х.Баттулга: Сонгуулийг хойшлуулахаас өөр арга зам алга

2020-04-06 158

УИХ-ын хаврын чуулганы нээлт яг одоо болж байна. Ерөнхийлөгч Х.Баттулга хаврын чуулганы нээлтийн үеэр үг хэлж байна.

Тэрбээр “Энэ удаагийн хаврын чуулган нэн төвөгтэй, эрсдэл хүндрэлтэй цаг үед нээгдэж байна. Титэмт вирусийн халдвар нэг саяыг давжээ. Нөхцөл байдал хүндэрч байна. Тиймээс миний бие саяхан гаргасан уриалгаа дахин сэргээн, тайлбарлаж ойлгуулах нөхцөл үүслээ.

Цар тахал Монголыг тойрохгүй, дайрах нь тодорхой болж байгаа тул төрөөс хямралыг давах цогц арга хэмжээг яаралтай батлах санал гаргасан.

Сонгуулийг хойшлуулах нь хамгийн эрүүл шийдвэр бөгөөд нэг хүний гарт эрх мэдлийг төвлөрүүлэх нь хэмээн таамаглаж байгаа хүмүүсийг хуулиа уншихыг зөвлөж байна. Ийм нөхцөлд эрх мэдэл УИХ-д очно гэдэг нь тодорхой заасан” гэв.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/MNBwebsite/videos/707264250015043/UzpfSTE1Mzg5OTMyMjYzNzYwMzY6MjU3NjU4Mzc0NTk1MDMwNw/

Холбоотой мэдээ