Энэтхэгчүүд орон даяар гэрлээ унтрааж, лаа барьжээ

2020-04-06 183

Халдварт коронавирустэй тэмцэж хорио цээрийн дэглэмд шилжсэн байгаа Энэтхэг улсын 1,3 тэрбум иргэн орон даяар гэрлээ унтрааж, лаа барин цонх, тагтан дээрээ гарч нэгдмэл байдлаа илэрхийлжээ. Ерөнхий сайд Нарендра Модигийн уриалснаар өчигдөр буюу ням гарагийн үдэш 21 цагт иргэд гэрлээ унтраан есөн минутын турш лаа барьж, зарим нь гар утас, гар чийдэнгийн гэрэл тусгасан байна.Нарендра Моди бүх нийтийг хамарсан энэ үйлдэл нь коронавирустэй тэмцэж буй Энэтхэг улсын иргэн бүр ганцаараа биш төдийгүй хамтын эв нэгдлийг харуулах чухал алхам гэдгийг мэдэгджээ. Ерөнхий сайдаас гадна Ерөнхийлөгч Рам Нат Ковинд, тэргүүн хатагтай нар Ерөнхийлөгчийн ордонд лаа барин ард түмэнтэйгээ нэгдсэн байна.

Холбоотой мэдээ