Ц.Элбэгдорж: Эмтэрч санасан нутагтаа, Та нартаа хүрээд ирлээ

2020-04-05 172

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өчигдөр буюу энэ сарын 3-ны өдөр Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирлээ.

Түүнийг элэг нэгт ахан дүүс, журмын нөхөд гээд олон хүмүүс тосон авсанд чин сэтгэлээсээ талархаж буйгаа соошлаар дамжуулан илэрхийлсэн байна.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “Эрхэм сайхан андууд аа, Эх орны гэгээн өдрийн мэнд. Сайн явж ирлээ. Эмтэрч санасан нутагтаа, Та нартаа хүрээд ирлээ. Онгоц үйлчилгээ, ариутгал дэглэм, угталт үйлчилгээ, тээвэр зохицуулалт, байр хоол бүгд супер. Манайхан үнэхээр сэтгэлээсээ, элэгсэг хүнлэг, зохион байгуулалт, ур чадвар, мэргэжлийн өндөр түвшинд байгаа нь гайхалтай.

Олон сайхан найзууд, амьдрал тэмцлийн амин андууд, сэтгэл сайт хүмүүс тосоод зогсож байгаа нь бүр сайхан. Болдогсон бол үсэрч буугаад тэврэлдэн золгож, уулзан жаргамаар. Хадаг сүүгээ барьчихсан, бас алс газраас зарим нь зориод ирж. Түмэн олныхоо тус дэм, халуун сэтгэл, буян заяанд залбирч, баярлаж байна. Баярлалаа, Та бүхэндээ” хэмээн бичжээ.

  • Битгий худлаа яриад бай!!!!!!!!!Өөрийгөө дагаж далдаганадаг хэдэн юмыг хадаг сүүтэй хашааны гадаа зогсож бай гэж хэлчихээд. Чамайг л угтав гэж. Нэг их хэрэгтэй, чухал хүн болох гэж ядаж байна аа. Худлаа дүр бүхэн чинь амаа ангайх бүрт чинь харагдаад байгааг мэдрээч тэнэг ээ

Холбоотой мэдээ