“Киви”-гийн Ц.Намуунаа “цуутай” М.Долгормаагийн бэр болжээ

2020-04-03 480

“Өнгөт үрэл” гэж өхөөрдөн нэрлэдэг “Киви” хамтлагийн гурван дуучин бүсгүйг хэний хүүтэй гэрлэх бол гэж хэрэгт дуртай нэг нь сониучирхдаг байсан. Хамтлагийн хамгийн хөөрхөн бүсгүй Агий, Н.Номтойбаярыг албан ёсны эхнэр, хоёр охиноосоо салаагүй байхад нь хамт байсаар гурван жилийг үдсэн. Гэтэл Н.Номтойбаяр гэнэт орхиж өөр бүсгүйтэй гэрлэсэн нь хүнд цохилт болсон гэх юм билээ. Хамтлагийн ахлагч Д.Уламбаяр өмнө нь хоёр ч удаа гэрлэж, хоёр ч эхнэрийн “цай ууж” үзсэн хоёр хүүхэдтэй залуутай гэрлэсэн. Хамтлагийн “хар сувд” гэгддэг Ц.Намуунаа Насаараа Үл хөдлөх хөрөнгийн газрын даргаар ажиллаж байгаад сүүлд ГХЯ-ны Дипломат байгууллагын үйлчилгээ, аж ахуйн газрын дэд дарга асан М.Долгормаа хатагтайн бэр болжээ. Ц.Нямдорж сайдтай ойр гэдгээрээ алдаршсан Долгормаа ганц хүүтэй. Хүү нь олон жил хилийн чанадад эрдэм номын мөр хөөсөн, одоо хувийн бизнес эрхэлдэг. Залуу хосууд нэг гэрт ороод багагүй хугацааг үдэж, хүүтэй болсон билээ.

Холбоотой мэдээ