Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэлжээ

2020-04-01 126

Хятад улс муур, нохой, хулгана. сарьсан багваахай, матар, могой зэрэг амьтны мах болон түүнтэй төстэй төрлийн бүтээгдэхүүн зардаг хүнсний захуудаа коронавирусын халдварын тархалт тус улсад буурч буйтай холбогдуулан буцаан нээх болжээ.

Дэлхий нийтийг чичрүүлэн 50 мянга орчим хүний амийг авч одсон уг вирусны гарал үүслийг эрдэмтэн судлаачид сарьсан багваахайгаас үүдэлтэй хэмээн үзэж, хүнд халдварласан байх магадлалтай гэж тайлбарласан юм.

Иймд Хятадуудыг хөдөлдөг л бол юу ч хамаагүй идэж дэлхий нийтэд өвчин тараалаа гэх нилээдгүй хүн байсан тул мөн эхний халдварлагчдын дийлэнх нь захын худалдаачид байсанд засгийн газраас 1-р сарын 12-нд түр хугацаанд хааж, ариутгал цэвэрлэгээ хийхийг шаардсан шийдвэр гаргасан.

Гэвч халдвар намжиж, нөхцөл байдал дээрдэж байгаад ийнхүү 4 сарын дараа ахин эдгээр захыг нээлээ.

Эх сурвалж: erennews.mn

Холбоотой мэдээ