УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Эрдэнэт үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэнд хандаж улаан  хэлсэн үг

2019-09-25 219

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Эрдэнэт үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэнд хандаж улаан  хэлсэн үг

УИХ-ын гишүүн, Гадаад бодлого аюулгүй байдлийн байнгийн хороон дарга Т.Аюурсайхан: Эрдэнэт үйлдвэрийн удирдлагад хандаж хэлэхэд Эрдэнэт үйлдвэр дээр нэлээд ноцтой хэмжээний зөрчлүүд байгаа. Энийг би бүрэн таслан зогсоогдохгүй байна гэж үзэж байна. Ямар эрх дархтай хүмүүс дархлагдсан юм шиг байдаг юм бэ. Монголын төр 51% эзэмшиж байсан бол одоо 100% эзэмшдэг болчихоод байхад үйл ажиллагаа нь хаалттай, гэрээ хэлэлцээр нь хаалттай, сонгон шалгаруулалтаар үйл ажиллагаа явуулдаг юм уу, гэрээ хэлэлцээрээр явуулдаг юм уу ойлгомжгүй, машин техник, тоног төхөөрөмжүүдээ зохих газраас нь үйлдвэрийн үнээр авдаг юм уу, эсвэл Оффшор бүсээс өөр этгээдүүдээр дамжуулж авдаг юм уу гэдэг нь тодорхой биш. Эрдэнэт үйлдвэр, Жаст грүпийн асуудлыг шийдвэрлэх УИХ-ын ажлын хэсэг татан буугдаагүй байгаа, ажлын хэсгийн дүгнэлт УИХ-аар ороогүй байгаа, хэлэлцэгдээгүй байгаа. Энэ үйлдвэр дээр үүссэн санхүүгийн зөрчил матералиа яагаад өгдөггүй юм удирдлага нь. Ажлын хэсгийн дэд ахлагчын хувьд удаа дараа шаардсан.

Юун нууц байдаг юм, яагаад нуугаад байдаг юм, хэний эрх ашиг байдаг юм. Жаст, Стандарт банкны асуудал үүссэнээс хойш 3 жилийн дотор үүссэн нөхцөл байдалтай холбоотой шаардлагтай материалыг яагаад та өгдөггүй юм. Одоо та өгөх хэрэгтэй. Авчирсан бол өг! УИХ дээр бид ярина, гишүүд танилцана, олон нийт мэдэх ёстой! Эрдэнэт үйлдвэрийг эрсдэлээс салгах ёстой! Хэн нэгний захиас даалгавараар цаашдаа Эрдэнэт үйлдвэрийг шимж зувчуулна гэж байхгүй шүү! Бадамсүрэн захиралаа!

Энэ бүхэн чинь бүгд ул мөртэй гэдгийг сүүлийн хоёр гурван жил бид нотлож байгаа. Шалгаж болдог юм аа гэдгийг бид харуулахыг хичээж байгаа. Шүүхийг шударга болгох бидний зорилго үр дүнд хүрнэ гэдэгт итгэж байгаа. Одоо эргэлзээтэй байгаа ч гэлээ шударга шүүхтэй болно. Бүлэглэлийн гар хөл болсон шүүгч нар эхнээсээ чөлөөлөгдөж байгаа. Улмаар тэдгээр шүүгч нар ч шалгагдахыг үгүйсгэхгүй. Юм болгон шалтгаан үр дагавартай! Хөөн хэлэлцэх хугацааг хуулийн гажуудал болгож тодорхой хэсэг бүлэг хүмүүс үүсгэсэн ч цаашдаа хөөн хэлэлцэх хугацааг зохих ёсоор сунгаж, болж өгвөл авилгалын гэмт хэргүүдийг хөөн хэлэлцэх хугацаагүй болгох талаар бид ажиллаж шийдвэрлүүлэх болно, шийдвэрлэх байх.

Зүв зүгээр дараад тэтгэвэртэй гарчих нь гэж эндүүрч байвал тийм нөхцөл байдал үүсэхгүйэ, тэрийг хатуу ойлгоорой! Энэ шаардаад байгаа матералуудыг богино хугацаанд, 3 хоногт багтааж ажлын хэсэгт ирүүл! Онцгой дэглэм нэрээр тогтоосон гэрээ хэлэлцээр чинь байна уу? Өмнө ямар журмаар яаж хийсэн, хэн хийсэн, яаж хийсэн? Ямар бүлэглэлийг тэжээн тэтгэж байгаа, хэн Эрдэнэт үйлдвэрийн шим шүүсийг сорж байгаа вэ гэдгийг чинь харж зохих арга хэмжээг бид авах гээд байна! Та оролцоогүй юм бол, хуйвалдаагүй юм бол тэрийгээ нотол! Ажлын хэсгээс шаардаж байгаа матералуудыг 3 хоногийн дотор ирүүл!

Холбоотой мэдээ