БНСУ-д карантины дэглэм зөрчвөл нэг жил хорих ялаар шийтгэнэ

2020-04-01 155

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа: “АНУ-д өнгөрсөн нэг хоногийн хугацаанд 800 гаруй нас баралт шинээр бүртгэгдэж, нийт нас баралтын тоогоор БНХАУ-ыг даваад байна. Мөн Испани, Их Британи, Франц улсуудад нас баралт өмнөх өдрүүдээс өссөн байна.

Тухайлбал, Испани 748, Их Британид 381, Франц улсад 499 нас баралт бүртгэгдсэн байна.

Итали улсын хойд Ламбарди мужид нас баралт бага багаар буурч байгаа. Үндсэндээ гуравдугаар сарын 25-наас хойш нас баралт буурч байгаа юм байна.

Их Британид хийгдсэн судалгаагаар Европын 11 улсад хөл хорио тогтоосноор 59 мянган хүн амь насаа алдахаас сэргийлж чадсан хэмээн дүгнэжээ. Хязгаарлалтын арга хэмжээ авснаар вирусийн үржих түвшнийг 64 хувиар бууруулж чадсан гэж дүгнэсэн байна. Уг судалгааг нөхцөл байдалтай уялдуулан үргэлжлүүлэх юм байна.

БНСУ-д карантины дэглэм зөрчвөл 3 сая хүртэл воны торгууль ногдуулах бол дөрөвдүгээр сарын 5-наас торгуулийн хэмжээ 10 сая хүртэл вон болгож, эрүүгийн хэрэг үүсгэсэн тохиолдолд нэг жил хүртэл хорих ялаар шийтгэхээр болжээ” гэв.

 

Холбоотой мэдээ