Б.Мөнхцэлмэг: Бидний төлсөн татварын мөнгөнөөс Ц.Нямдорж өөрийнхөө туслахдаа шинэ жилээр хоёр өрөө орон сууц бэлэглэсэн

2020-03-31 103

Өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн яаманд “Бид уучлахгүй” хөдөлгөөн тэргүүн Б.Мөнхцэлмэг Хууль зүйн сайдтай уулзах хүсэлтээ илэрхийлсэн ч түүнийг баривчиллаа.

Тэрбээр, “Хууль зүйн сайд Ц.Нямдорж өөрийнхөө туслахдаа шинэ жилээр хоёр өрөө орон сууц бэлэглэсэн баримт байна. Өөрөөр хэлбэл хоёр өрөө байр гэдэг бол Солонгосд хүний нутагт гэр бүлээ орхиж 10, 20 жил ажиллаж байж бий болгодог. Өөрийн туслахдаа татвар төлөгч бидний мөнгөнөөс зүгээр хоёр өрөө байр өгчиж байгаа нь болохгүй байна.Тийм учраас өнөөдөр Хууль зүйн яаманд ирж байна.

Бид өмнө нь олон асуудлыг хөндсөн гэтэл Хууль зүйн яам нэг ч тайлбар өгөөгүй. Өнөөдрийн бидний баримт төрийн мөнгөнөөс буюу татвар төлөгч бидний мөнгөнөөс зүгээр хоёр өрөө байр өгнө гэдэг чинь юу гэсэн үг юм. Өнөөдөр мянга мянганы залуучууд хөдөлмөрлөөд явж байхад бидний татварын мөнгөөр өөрийнхөө туслахдаа хоёр байр өгдөг юм” гэв.

 

Эх сурвалж: tug.mn

Холбоотой мэдээ