АНУ-д Ази гаралтай иргэдийн эсрэг үйлдэгдэх гэмт хэрэг 50 хувиар нэмэгдэв

2020-03-30 129

Коронавирусийн дэгдэлт улам эрчимжиж буй энэ үед Америкчуудын Азиудыг үзэн ядах хандлага улам нэмэгдэж байгаа талаар АНУ-ын Холбооны мөрдөх товчооноос мэдээлжээ.  Дэлхийн хүн амын дийлэнхийг хорионд оруулж, олон мянган хүнийг авч одсон коронавирус өнгөрсөн оны сүүлчээр Хятадын Ухань хотод анх дэгдсэн.

Тиймээс АНУ иргэд, Ерөнхийлөгч Дональд Трамп болон бусад орны удирдагчид вирусийг Хятад Улстай тэр тусмаа Уханьтай холбож, мэдэгдэл хийж, мэдээлэх болсон билээ.

Тухайлбал, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп удаа дараа хэвлэлийн хурлууд дээр коронавирусийн талаар мэдээлэхдээ “Хятад вирус” гэх нэр томъёог ашигласан. Түүний энэ үйлдлийг арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан үзэл хэмээн сэтгүүлч, сурвалжлагчид шүүмжилж байсан юм. Түүнчлэн вирус дэгдсэнээс хойш тун удалгүй Франц, Австралийн сонинуудад “Шар аюул”, “Вирустэй хятад панда”, “Хятад хүүхдүүд гэртээ үлд” зэрэг гарчигтай нийтлэлүүд гарч эхэлсэн бөгөөд азиудыг үзэн ядах хандлага нэмэгдсэнтэй холбоотойгоор сүүлийн  хэдэн долоо хоногийн турш дэлхийн томоохон мэдээллийн хэрэгслүүд ялгаварлан гадуурхах үзлийг няцаасан нийтлэлүүдийг англи хэлээр нэвтрүүлэн дэлхийн үзэгчдэд чиглэсэн үйл ажиллагааг явуулж эхлээд байгаа юм. Сан Францискогийн их сургуулийн хийсэн судалгаагаар коронавирустэй холбоотойгоор Ази гаралтай иргэдийн эсрэг үйлдэгдэх гэмт хэргийн холбогдолтой мэдээлэл 50 хувиар нэмэгджээ.

 

Эх сурвалж: Tug.mn

Холбоотой мэдээ